Нийслэлд хийгдэж буй ногоон байгууламжууд

1462518520572c42f81116f

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд хийгдэх ногоон байгууламжийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, АСЕМ-ийн 13 гудамжны гэрэлтүүлгийн шон дээрх шилэн кабель цэгцлэх ажил дуусч давхардсан тоогоор 35,000 метр шилэн кабелийг цэгцэлжээ. Мөн Чингисийн өргөн чөлөө, Гэндэнгийн гудамж, Олимпийн гудамж, Жамьянгүний гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын гудамж, Наадамчдын гудамж зэрэг газруудад 369 ширхэг тэмдэг шинээр суурилуулжээ. АСЕМ-ийн чуулга уулзалтын үеэр зочид төлөөлөгчдийн зорчих 13 гудамж болох Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Намьяанжүгийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Их тойруу, Зайсангийн гудамж, Их монгол Улсын гудамж, Нийслэл хүрээ, Наадамчдын зам, Жамьяангүн, Гэндэнгийн гудамжнуудын гэрэлтүүлгийн 1,356 ширхэг шонгуудыг угааж, 1,888 ширхэг шон дээрх зарыг хуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх гудамжнуудын гэрэлтүүлгийн 883 ширхэг шон будах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Эх сурвалж: Нийслэлийн ХМОНХХ

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …