Өнөөдөр үс засуулбал нас уртасна

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 8. Санчир гараг. Их морь одтой, 8 цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

 Төлөвлөөгүй зардлууд гарна. Материаллаг алдагдал хүлээж магадгүй. Нөхцөл байдлыг өөрөө бүү өдөө. Эрсдэлтэй, түрэмгий үйлдэлд бүү орооцолд. Даатгалын компани, банкны үйл ажиллагаанаас хол бай. Төлөвлөгдөөгүй бол томоохон зарлагаас зайлсхий.


Үхэр (4/20-5/20)

Тайван амрах эсвэл яарамгүй энгийн ажлуудыг хийхэд тохиромжтой өдөр. Гоо сайхны дэлгүүрээс шинэ үнэртэй ус худалдан авбал таашаал авах болно. Уран бүтээл хийх, гар урлалаараа оролдох, хөгжим, утга зохиол, судлахад таатай. Санхүүгийн тооцоогоо хий. Дотнын хүмүүстэйгээ хамт байгалийн сайханд амрахыг зөвлөж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Аз амжилтын үе үлбэгэр идэвхгүй цаг үеэр солигдоно. Хий хоосон мөрөөдөл нуран унаж аливаа зүйлсийг бодитоор үнэлж харах цаг иржээ. Найз нөхөдтэй харьцаа муудаж зарим нэгтэй нь гэнэт харьцаагаа тасална. Энэ өдөр таныг гүтгэж гүжирдэж магадгүй тул хэрүүл маргаанаас зайлсхий. Эс тэгвээс энэ нь таны эсрэг явуулга болон хувирна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Сайхан амрах ба таашаал өгөх ажил эрхлэхэд таатай. Оюун ухааны ажил, хичээл сурлагад бүтээмжтэй өдөр. Найз нөхөдтэйгөө уулзвал баяр баясгалан авчирна. Соёлын түвшингээ дээшлүүл. Гадаад хэл судал. Ном унш. Урлагт анхаарлаа хандуул. Тайвшрахын тулд амьсгалын дасгал хий. Усанд ор. Архи согтууруулах ундаанаас аль болох хол бай.


Арслан (7/23-8/22)   

Гэнэтийн сонирхолтой хүмүүстэй танилцана. Өнөөдөр сээтгэнэх хандлагатай байна. Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу ажиллана. Найз нөхөдтэйгөө уулзах, олон ба соёлын арга хэмжээнүүдэд хамтран оролцоход таатай. Төлөвлөгөөнийхөө ихэнх хэсгийг хэрэгжүүлнэ. Та өгөөмөр зан гаргаж төрөл садан болон буяны байгууллагад мөнгөн тусламж үзүүлнэ. Өндөр үнэтэй, тансаг бараа худалдаж авахгүй байхыг одод зөвлөж байна. Анд нөхдийн зөвлөгөөг сонс.


Охин (8/23-9/22)   

Хэрвээ та амьдралд итгэлтэй хандаж сурвал энэ өдөр маш тайван өнгөрнө. Ингэсэн тохиолдолд ертөнц таныг сонирхолтой мэдлэг, хайр дурлал энхрийлэл халамжаар хучих болно. Хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарч, амрагийн харилцаа цоо шинээр сэргэх төлөвтэй. Гэр бүлийнхээ гишүүдэд анхаарал халамж тавь. Дотоод эрхтний чинь асуудал төвөгтэй болж эхлэх магадлалтай тул мэргэжлийн эмнэлэгт хандах нь чухал.


Жинлүүр (9/23-10/22)   

Бусадтай харилцахад таатай өдөр. Хэн нэгнийг энхрийлж, халуун дотно сэтгэлээр хандвал ямар ч гомдол тэр дороо мартагдана. Та хүүхэд шиг эмзэг гэнэн болно. Өөрийгөө зөвхөн найдвартай, итгэлтэй хүмүүсээр хүрээлүүл. Далд хуурмаг бүхнээс зайлсхий. Харин мөнгө санхүүгийн асуудал хүмүүстэй ярих нь одоо тийм ч тохиромжтой биш байна.


Хилэнц (10/23-11/21)   

 Гэр бүлийнхэн хайртай хүнтэйгээ үл ойлголцож сэтгэл санаа тавгүйтэх магадлалтай. Мөнгөний хүндрэл гарч болзошгүй. Өр зээл хугацаанаас өмнө нэхэгдэх нь. Сэтгэл санаа таагүй, тайван бус байгаа тул санхүүгийн элдэв тооцоо бүү хий. Сэтгэл хөдлөл өнөөдөр ухамсрыг дарамтлах байх. Таны алхам, үйлдэл бодол санаанаас түрүүлчихвий дээ. Иймээс “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэг зүйр цэцэн үгийг мөрдлөг болго.


Нум (11/22-12/21)

Хэрвээ эртнээс биеэ бодож байхгүй бол таагүй зүйлс учирна. Халуун улиралд түргэн зохицох арга хэмжээ ав. Хувцсаа тохируулан өмс. Нимгэн хувцас худалдан ав. Сэтгэл хөдлөлөө барихыг хичээ. Хүлцэнгүй тайван бай. Сайхан сэтгэлийн зөвлөгөө танд муу зүйл авчрахгүй. Үл хөдлөх болон томоохон зүйл худалдан авахад таагүй өдөр. Томоохон арга хэмжээ мөн дуу ихтэй газар, таагүй нөхцөлөөс хол байгаарай. Хатгаа авахаас болгоомжил.


Матар (12/22-1/19)   

Хамт ажилладаг хүнтэйгээ тогтоосон бат бэх нөхөрлөл тань романтик хайр дурлал болон хувирна. Дараа нь харамсахгүйн тулд хайртыгаа төгс төгөлдөр хүн гэж бүү бод. Харин хайр дурлал дотнын харилцаагаа шүтэж, сэвтээхээс болгоомжил. Таны үйлдэл урдаас хэлж болмооргүй уур уцаартай байх нь гэр бүлийн уур амьсгалыг эвгүйтүүлнэ.


Хумх (1/20-2/18)   

Гэр бүлд хэрүүл маргаан гарна. Гэнэтийн таагүй үйл явдлууд болно. Үнэтэй бэлэг авч магадгүй. Гэр бүл болоход тааламжтай цаг од эрхсийн ивээлийг бүү алд. Олсон ашиг нь гэнэтийн зардалд хүргэнэ. Хэрэгтэй хүмүүстэйгээ харьцаж ихээхэн ашиг олох боловч та нэлээд сэтгэл хөдлөлтэй байна. Амьдралын бүх хүрээг шууд цэвэрлэх гэхийн хэрэггүй. Амжилтгүй болж мэднэ. Ганц бие хүмүүс нийгмийн харилцаанд анхаар.


Загас (2/19-3/20)

Бясалгал хийдэг, уламжлалт бус үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүст таатай өдөр. Зөн билэг хурцадна. Нам гүм орчинд байж аливааг тунгаан бодох эргэцүүлэхэд тодорхой цаг гарга. Нууц хайр дурлалын асуудал таны амьдралыг илүү хүнд болгох болно. Таны хайртай хүн таныг бэлтгэлгүй, завгүй үед уулзахыг шаардаж эхэлбэл энэ бүхнээс татгалзах хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …