Сутай хайрхны цасыг ханзарлаа гэж сонсохгүй ээ
Сүүн голын усыг татарлаа гэж дуулахгүй
Суутай түмэн ард нь улс орондоо хүндлэгдсэн
Уугуул нутгийнхаа сайхныг дуулж би бахдана аа
Аавын гэрийн бууцыг арцаар би анхилууллаа
Ээжийнхээ төрсөн бууцыг сүүгээр би мялаалаа
Эх болсон Дарвиа сэтгэлээрээ би ерөөлөө
Ийм л сайхан нутагдаа гэж түмэнд би сайрхлаа.
Хайрхан уулынх нь оргилд тэнгэрийн тэнгэрийн шувууд жаргасан
Ханагар уудам хөндийд буман сүрэг нь налайсан
Буурал ээжийн минь шүтээн Дэлгэр багийн нутгаа гэж
Бусдад догдлон ярьж дуулж суух дуртай би
Эргэнэ-Үзүүрийн тэнгэр үүлгүй цэлмэг байна даа
Ээж л аавын минь нутаг үлэмжийн тансаг харагдана даа
Сүүн цацал өргөхдөө ганцхан таныгаа л боддог доо
Сутай Хайрхан минь өршөө гэж сэтгэлдээ шивнэн залибардаг даа
Сутай Хайрхны цасыг ханзарлаа гэж сонсохгүй ээ
Сүүн голын усыг татарлаа гэж дуулахгүй
Суутай түмэн ард нь улс орондоо хүндлэгдсэн
Уугуул нутгийнхаа сайхныг дуулж би бахдана аа
2014-8 сар Улаанбаатар хот
Олхон овогт Ж.Батхүү
Эх сурвалж: zaluu.com