Ялгаа ихтэй улс төрч

973Эцэг эхийн нэрнээсээ илүү компанийнхаа нэрээр овоглуулж олон танигдсан хүмүүс цөөхөн бий. Энэ нь эрхэлж буй компани нь хэр өөдлөн дэвжсэн бэ гэдэгтэй холбоотой. Сайнбуянгийн Амарсайхан гэх нэрээ “Оюуны Ундраа Амарсайхан” болтлоо бизнесийн салбарт танигдсан шигээ улс төрийн хүрээлэл, намдаа үнэлэгдсэн учраас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд  дахин нэр дэвшүүлэхээр болсон аж.

Иргэдийн хурлын төлөөлөгчөөр өнгөрсөн хугацаанд тодорхой сэдэв асуудлыг шүүмжлэхээс илүүтэй шийдэл санал болгодог гэдгээрээ ялгардаг ч хэвлэл бүрт яриа өгч тодрохыг хүсдэггүй болоод ч тэр үү хэвлэлийн баатруудын дэргэд олон нийтэд “улс төрч” гэдгээрээ тийм ч сайн танигдаагүй.

Иргэдийн хурлаас УИХ-руу орох төлөөлөгчдийн нэг гэж улс төр судлаачдын зүгээс үнэлж байсан ч зодоон нүдээнтэй байгаа УИХ-руу очиж суудал булаалдахаас төвөгшөөсөн үү, ахин нийслэлдээ ажиллаж туршлагаа зузаатгая гэсэн үү, тийш зүтгэсэнгүй.

Уг нь Иргэдийн хурлаас УИХ рүү орох нь улс төрчийн хувьд ч хамгийн зөв зам мэт. Өнгөрсөн хугацаанд ч ийм замаар явж парламентад суусан гишүүд нь амьдралд ойр шийдвэр гаргах, олон нийтийн зовлон бэрхшээл тулгамдаж буй асуудлын дундаас ирснийхээ хувьд ялгарч байдаг нь үнэн учраас тэр.

Бизнесийн хувьд ч, гэр бүлийн хувьд ч, ажилд хандах хандлагын хувьд ч үлгэр жишээ болохуйц бөгөөд амьдрал мэдэхгүй өв залгамжлагчид, амаараа л ярихаас ажил мэддэггүй хоосон хийрхсэн улс төрчид, гараас нь юм гарахаа байж сонгуулийн үеэр л тойргоо санадаг хууччуул, даргын цүнх барьж албан тушаалд хүрэх гэсэн “жаал”-уудаас огт өөр нэгэн.

УИХ ч, аймаг нийслэлийн иргэдийн хурал ч тэр хууль, нийтээр дагаж мөрдөх журам гаргадаг байгууллага болохоос хүссэн хэн бүхний даваад орчихдог амархан хаалга биш байлтай.

Ялгарах зүйлтэй, онцлох давуу талтай улстөрчид, амьдралын дундаас гарч ирсэн бизнесийнхэн л тэр босгыг давдаг бол ч..


songuuli16.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …