Tag Archives: налайх

March, 2017

  • 20 March

    Наурызын баярын хурал боллоо

    Казах түмний уламжлалт нарны баяр Наурыз 2017 тун удахгүй болох гэж байна. Уламжлалт Наурызын баярын хүндэтгэлийн хурал дүүргийн Соёл урлагийн ордонд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Баярын хуралд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон ИТХ-ын төлөөлөгч К.Сейтхан, С.Манатбек, М.Эгэз, Ц.Эрбол нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй хэлсэн үгэндээ “Монгол …

February, 2017

  • 3 February

    Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “100 хоног” тайлант өдөрлөг боллоо

    2016 оны Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 100 дахь хоног Жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөртэй давхцан өнөөдөр тохиов.  Энэ хугацаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй танилцуулах зорилгоор “100 хоног”тайлант өдөрлөгийг дүүргийн Соёл урлагийн ордонд зохион байгууллаа. Налайх дүүрэг 25 мандаттай. Үүнээс  МАН   21,  ардчилсан нам  4  суудал  …

November, 2016

  • 30 November

    Налайх хотын захирагч Ш.Хаан хууль зөрчиж байгаа тухай мэдэгдлийг иргэд гаргажээ

    Налайх дүүрэгт өнгөрсөн дөрвөн жил АН-аас сонгогдон  Засаг даргаар ажилласан  Х.Болдбаатар гэгч  дүүргийг удирдах эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн ашиг сонирхолынхоо төлөө ажилласан зэргээр олон удаа хэл ам таталж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.  10 с ард болсон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд Налайх дүүрэгт МАН  олонхи болж,  Х.Болдбаатар дарга үүрэгт ажлаа хүлээлгэн өгч Налайхчуудын сэтгэлийг “амраасан”. Гэтэл Х.Болдбаатар даргын “шийрийг …

September, 2016

  • 12 September

    Налайх дүүргийн Газрын алба хууль бус газар олголт хийж байсныг илрүүлжээ

    -Налайхын засаг даргаар тэргүүлсэн хууль бус газар олголт ба авилга, хээл хахууль- Налайх дүүрэгт Газрын албанд хуулийн дагуу газартай болох хүсэлтээ гаргаад 4-5 жил болж байгаа хэдий ч шийдүүлж чадахгүй өнөөг хүрсэн олон зуун иргэд байна. Дүүргийн Засаг дарга жирийн иргэдийнхээ газрын асуудлыг шийдэж өгөөгүй хэрнэ өөрсдийн ах дүү, намын нөхөддөө хэдэн зуун ГА-гаар нь өмчлүүлж байгаа хууль бус явдалтай …

  • 6 September

    Налайхын Сайн номуун хийдийн зүгээс 900 сурагчид хичээлийн хэрэгсэл бэлэглэжээ

    Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Бурханы шашны Сайн номуун хийдээс бурханы шашны тэмдэглэлт өдрүүдэд олон нийтэд хандсан буяны үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Жил бүрийн хүүхдийн баяраар тус хийдээс  Налайх дүүрэгт амьдардаг амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг. Тэгвэл энэ удаад намрын дунд сарын шинийн 4-ны өлзий учралт  сайн өдрийг  /2016 оны 09-р сарын 05-ны өдөр/ тохиолдуулан …

June, 2016

  • 24 June

    Сонгуулийн дуулианд дарагдсан  хоёр уурхайчны  амь

    Монголчууд бид нэг зүйлд хэт автахаараа тухайн зүйлээс өөр асуудалд анхаарлаа бага хандуулдаг “муу зуршилтай “ ард түмэн. Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөх өдрүүдэд  халуун зунаар Налайхын уурхайд уурхайн осол болж 2 уурхайчин шороонд дарагдан амь насаа алдсан байна. Уг нь газар гэссэн, хөрс сийрэгжсэн зун цагт  нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулахыг холбогдох газраас хориглосон байдаг ч  “мөнгө улаан, нүд цагаан” …

  • 22 June

    НИТХ-ын  45-р тойрог Налайх дүүрэгт  МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан өрсөлдөгчидөө халз мэтгэлцээнд дуудлаа

    Иргэд сонгогчид саналаа өгөх өдөр ойртож байгаатай холбогдуулан сонгуулийн сурталчилгаа улам бүр “ширүүслээ”. Сонгуулийн шудрага өрсөлдөөний нэг хэлбэр нь нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн байдаг билээ. Халз мэтгэлцээний эхний хэсэгт хөтлөгч сонгогчдоос ирүүлсэн асуултыг нэр дэвшигчидэд танилцуулж, тэд адил хугацаанд хариулах бол, хоёрдугаар хэсэгт нэр дэвшигчид бие биендээ асуулт тавьж мөн хугацаанд хариулна. Мэтгэлцээний явцаас сонгогчид нэр дэвшигчдийн  хэн нь хэн …

  • 10 June

    НИТХ-ийн 45-р тойрогт нэр дэвшигч П.Ганзориг сонгуулийн хууль зөрчсөн үү

    2012 оны НИТХ-ын сонгуульд АН олонхи болж, мөн орон нутгийн ИТХ-ын сонгуульд нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүргээс бусад  8-д нь мөн л АН олонхи болж Засаг даргаа томилж ажилласан байдаг. Нийслэлд хот болон төвийн дүүргүүдийн тухайд АН нүдэнд харагдаж, гарт баригдахуйц чамлахааргүй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн гэдэгтэй иргэдс анал нийлэх биз. Гэтэл Налайх дүүрэг бахь байдагаараа. Налайхчуудын амьдрал 2012 оны сонгуулийн …

May, 2016

  • 14 May

    Ялгаа ихтэй улс төрч

    Эцэг эхийн нэрнээсээ илүү компанийнхаа нэрээр овоглуулж олон танигдсан хүмүүс цөөхөн бий. Энэ нь эрхэлж буй компани нь хэр өөдлөн дэвжсэн бэ гэдэгтэй холбоотой. Сайнбуянгийн Амарсайхан гэх нэрээ “Оюуны Ундраа Амарсайхан” болтлоо бизнесийн салбарт танигдсан шигээ улс төрийн хүрээлэл, намдаа үнэлэгдсэн учраас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд  дахин нэр дэвшүүлэхээр болсон аж. Иргэдийн хурлын төлөөлөгчөөр өнгөрсөн хугацаанд тодорхой сэдэв асуудлыг шүүмжлэхээс …

April, 2016

  • 22 April

    Налайх дүүргийн хөгжлийн “хулгайчид”

    Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн өмч  хөрөнгийг хувьдаа  завшихыг  авлига гэж хэлэхгүй юм бол өөр юуг авлига гэж хэлэх вэ? Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар болон түүний найз нөхөд, дүүргийн ИТХ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг  хууль зөрчсөн, дүүргийн өмч хөрөнгийг  үр дүнгүй шамшигдуулсан, хувьдаа хөрөнгө мөнгө завшсан асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримт  нотолгоотойгоор  олон нийтэд мэдээлдэг ч хууль хяналтын  …

June, 2015

  • 12 June

    Сурталчилгаандаа ихийг цацсан нь сонгуулийн дараа “шархаа нөхдөг” гэдгийг Налайхчууд мартах учиргүй

    Олон жил дуншиж ирсэн Налайх дүүрэг нийслэлийн дагуул хот болох түүхэн шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаас гаргасан. Одоо 5 хоногийн дараа Налайхчууд сонгох эрхээ эдэлж Налайх хотын анхны захирагчийг сонгоно. Захирагчийн сонгуульд Ш.Хаан, Б.Баяндэлгэр, Д.Батбаатар, Д.Цогоо, Н.Мандуул, Г.Болдбаатар, Б.Ганболд, Ц.Минжинхүү нарын 8 иргэн нэр дэвшиж буй бөгөөд сонгуулийн сурталчилгаагаа ид хийж буй. Олон жил хот болохыг хүлээж, мөрөөдөж …

May, 2015

  • 16 May

    Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгууль 6 дугаар сарын 14-нд болно

    НИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул- Налайх хотыг Найлах дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн …

  • 14 May

    Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 5 дугаар сарын 15-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Журам батлах тухай / Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам / Хөрөнгө бүртгэлээс хасах тухай Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай / Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ / Нийслэлийн өмч хувьчлах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад …

January, 2015

  • 21 January

    Налайх дүүрэг нийслэлийн дагуул хот болох нь тодорхой боллоо

              Налайх дүүргийн иргэдийн хувьд өчигдөр хариуцлагатай гэмээр санал асуулгад оролцсон өдөр байлаа. Учир буюу гэвэл НИТХ-аас шийдвэр гарган Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал авах ажиллагааг эхлүүлэхээр болж Налайх дүүрэг иргэдийн санал асуулгыг өчигдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 07:00-21:00 цаг хүртэл санал асуулгыг авсан. Тус дүүрэг 34 мянга 575 иргэнтэй …

  • 21 January

    Налайх дүүргийн санал өгсөн иргэдийн 96,1 хувь нь хот байгуулахыг дэмжжээ

    Налайх дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга өчигдөр /01 дүгээр сарын 21/    07:00-21:00 цагийн хооронд 7 хэсгийн хороон дээр боллоо. Тус дүүрэг 34575 иргэнтэй бөгөөд санал өгөх нэрсийн жагсаалтад 19535 иргэн бичигдсэн байна. Үүнээс санал асуулгад 62,3 хувь нь буюу 12180 иргэн санал өгснөөс 96,1 хувь нь буюу 11708 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжжээ. Харин 3,1 хувь буюу 374 …