НИТХ-ын  45-р тойрог Налайх дүүрэгт  МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан өрсөлдөгчидөө халз мэтгэлцээнд дуудлаа

13492905_1158772840834764_1934105595_n
Иргэд сонгогчид саналаа өгөх өдөр ойртож байгаатай холбогдуулан сонгуулийн сурталчилгаа улам бүр “ширүүслээ”. Сонгуулийн шудрага өрсөлдөөний нэг хэлбэр нь нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн байдаг билээ. Халз мэтгэлцээний эхний хэсэгт хөтлөгч сонгогчдоос ирүүлсэн асуултыг нэр дэвшигчидэд танилцуулж, тэд адил хугацаанд хариулах бол, хоёрдугаар хэсэгт нэр дэвшигчид бие биендээ асуулт тавьж мөн хугацаанд хариулна. Мэтгэлцээний явцаас сонгогчид нэр дэвшигчдийн  хэн нь хэн бэ гэдгийг, мэдлэг боловсролын түвшин, асуудалд хандах чадвар, улс төрийн туршлага зэргийг бодитой таних боломжтой байдаг.

Тэгвэл НИТХ-ын 45-р тойрог Налайх дүүрэгт  МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан 2016 оны 6 сарын 26-ны өдрийн 20:00 цагаас Налайхын Соёл урлагийн ордоны өмнөх талбайд өрсөлдөгчидөө халз мэтгэлцээнд дууджээ.

Тус тойрогт МАН-аас С.Амарсайхан, АН-аас П.Ганзориг, МАХН-аас Н.Баяраа, ИХН-аас С.Баурыжан, бие даагч  А.Туяабаатар нар нэр дэвшиж байгаа юм. Мөн тэрбээр Налайхчуудаа тус мэтгэлцээнд хүрэлцэн ирийг урьжээ.  Ямартай ч Налайхчууд 6 сарын 26-ны өдрийн оройн 20:00 цагт  төв талбай дээрээ очин НИТХ-д нэр дэвшигчдийн  мэтгэлцээнийг үзэн, тэдэнд хандан өөрсдийн өмнө  тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай болон Налайхыг хөгжүүлэхээр дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийн нь тухай  тодруулан асууж болох юм байна.

НИТХ-ын 45-р тойрогт нэр дэвшигч С.Амарсайханы сонгуулийн төв штаб

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …