Налайх дүүрэгт өнгөрсөн дөрвөн жил АН-аас сонгогдон Засаг даргаар ажилласан Х.Болдбаатар гэгч дүүргийг удирдах эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн ашиг сонирхолынхоо төлөө ажилласан зэргээр олон удаа хэл ам таталж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. 10 с ард болсон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд Налайх дүүрэгт МАН олонхи болж, Х.Болдбаатар дарга үүрэгт ажлаа хүлээлгэн өгч Налайхчуудын сэтгэлийг “амраасан”. Гэтэл Х.Болдбаатар даргын “шийрийг хатаасан” бас нэгэн дарга гарч ирсэн нь Налайх хотын захирагч Ш.Хаан гэнэ.
Тэрбээр өөрийгөө Налайхын “хаан” хэмээн андуурч, дур зоргоороо авирлан, хууль зөрчсөн томилгоо хийж, төсвийн хөрөнгийг шамшигдуулах ажилдаа хамтрагч нартайгаа нийлэн ханцуй шамлан орсон тухай мэдээллийг нэрээ нууцлахыг хүссэн Налайх дүүргийн иргэн бидэнд мэдэгдлээ. Тус мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
Тухайн иргэний зүгээс эл мэдэгдлийг Налайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон Нийслэл, Налайх дүүргийн Засаг дарга, хэвлэл мэдээллийн байгууллагад хандан гаргажээ.
Ugluu.mn