НИТХ-ийн 45-р тойрогт нэр дэвшигч П.Ганзориг сонгуулийн хууль зөрчсөн үү

13238975_642561912558751_2833758615485336045_n
2012 оны НИТХ-ын сонгуульд АН олонхи болж, мөн орон нутгийн ИТХ-ын сонгуульд нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүргээс бусад  8-д нь мөн л АН олонхи болж Засаг даргаа томилж ажилласан байдаг.

Нийслэлд хот болон төвийн дүүргүүдийн тухайд АН нүдэнд харагдаж, гарт баригдахуйц чамлахааргүй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн гэдэгтэй иргэдс анал нийлэх биз. Гэтэл Налайх дүүрэг бахь байдагаараа. Налайхчуудын амьдрал 2012 оны сонгуулийн өмнөхөөс өнөөдөр дордсон уу гэхээс сайжираагүй. Ингэж хэлэх учир бас бий.

Сүүлийн 3 жил хэвлэл мэдээллийн хэрэгслийн “бай” болсон “Налайхын нисдэг дарга Х.Болдбаатар”-ын зүгээс “Татар ажиллагаа” багийнхантайгаа хамтран өнгөрсөн 4 жил Налайх дүүргийг удирдахдаа дүүргийг хөгжүүлэхээсээ  өөрөө баяжсан нь илүү гэж Налайхчууд ам уралдан ярих юм билээ.  Үүний нотолгоо ч арвин их. “Орон нутгаа хөгжүүл” гээд Нийслэлийг олгосон  зардлыг нь  Засаг дарга Х.Болдбаатар төрсөн  хүүдээ  “Мөсний үйлдэр”  байгуулах нэрээр 70 сая,  төрсөн дүүдээ гахайн ферм байгуулахад зориулж 80 сая төгрөг гаргаж өгсөн байдаг. Ийнхүү Налайхын иргэд төсвийн хөрөнгийг “хулгайлагч” Засаг даргаа яая даа гэж байтал, 2016 оны НИТХ-ын сонгуулиар бас нэгэн “зартай хулгайч”-ийг АН-аас Налайх дүүрэгт сонгуульд оролцуулахаар илгээсэн сурагтай.

НИТХ-ын 45-р тойрог буюу Налайх дүүрэгт АН-аас Пүрэвжавын Ганзоригын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлэхээр болжээ.

П.Ганзориг гэж хэн вэ?

Налайхчууд түүнийг төдийлөн сайн мэдэхгүй. Налайх дүүргийн хүргэн, эхнэрээ даган 1990-ээд оны эхнээс дунд үе хүртэл Налайх дүүрэгт амьдарч байгаад Европын улс орнуудад гарч олон жил амьдарсан нэгэн гэнэ. Түүний төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийг нь одоогоор хэн ч мэдээгүй байна.13315330_819832241480779_7143809568822816350_n

Тэрбээр Швед улсад ажиллаж амьдарч байхдаа бяцхан бизнес эрхэлж,  Улаанбаатарт хотод  ирэхдээ Их дэлгүүрийн зүүнтээ жижигхэн дэлгүүр нээсэн гэх. Харамсалтай нь чанартай Европ бараа гэж зардаг гэх тус дэлгүүрийн янз бүрийн  бүтээгдэхүүнүүд нь ихэнхдээ Европоос “буруу гар”-аар  орж ирсэн бараа байх магадлалтай гэнэ . Ямар сайндаа Европд амьдардаг Монголчууд П.Ганзоригийг “Халаасны Ганзо” гэж нэрлэх вэ дээ.

Дээр нь П.Ганзориг гэх эрхэм 8-р ангидаа хүн хутгалсан хэрэгт “унаж” байсан бол  хамгийн сүүлд 3 жилийн  мөн л хутга шөвөгний хэрэгт орооцолдож байсан нэгэн гэх яриа чих дэлслээ. Ийм хүнийг АН-ын зүгээс Налайхчуудаар сонгуулахаар илгээж байгаа нь ямар учиртай юм бол. Тэд нэг бол Налайхчуудыг угаасаа АН-ын “хүнд гарууд”-ыг дэмждэг дүүрэг гэж  үзээд ийм кандитат илгээгээд байна уу, эсвэл Налайхын сонгогчдыг үл хүндэтгээд байна уу.

Төсвийн хөрөнгийг иддэг уудагаараа “зартай” Засаг даргаасаа Налайхчууд  яаж салах вэ гэж байхад дээр нь НИТХ-д П.Ганзориг мэтийн “хүнд гар”-уудыг АН-аас Налайх руу  илгээж байгааг юу гэж ойлгох вэ?

П.Ганзоригийн хувьд Сонгуулийн хууль зөрчсөн гэж хэлж болох  үйлдэл гаргасан байна. Сонгуулийн хуулийн 70.1.4 –д  “нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэхийг хориглоно” гэж заажээganzo1

Тэгвэл НИТХ-ийн тойрог буюу Налайх дүүрэгт АН-аас нэр дэвшигч П.Ганзориг  Европд болсон Монголчуудын сагсан бөмбөгийн  тэмцээнийг ивээн тэтгэж, түүнийхээ тухай мэдээллийг өөрийн фэйсвүүк хуудсаараа олон нийтэд түгээжээ. “Тус тэмцээний медаль, рекламыг Налайхын дүүргийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн П.Ганзоригт талархал илэрхийлье” хэмээн бичсэн постыг мань эр өөрийн фэйсвүүк хуудсаараа олон нийтэд түгээсэн нь сонгуулийн сурталчилгаа явуулсан гэж үзэх үндэслэл болох юм.ganzo2

Налайх дүүргийн  хүүхэд залуучууд түүнийг “Сагсны тэмцээн зохиодог ах”  гэж дууддаг гэнэ. Тэрээр үүнийгээ спорт эрүүл мэндэд хамгийн зөв алхам хэмээн тайлбарлаж “Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв, эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн” хэмээжээ.ganzo3

Яг үнэндээ Налайхын иргэдийн өмнө хүүхэд залуусын сагсан бөмбөгийн тэмцээнийг дэмжих, эрүүл мэндэд хэрэгтэй хөдөлгөөний тухай ярихаас илүүтэй ажлын байрыг бий болгох, амьжиргааны эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх, орон сууцны барилгыг шинээр барих зэрэг бодлогын асуудал чухал байгаа юм.

Харин НИТХ-д нэр дэвшигч П.Ганзориг Налайхчуудын өмнө тулгараад байгаа эдгээр бодлогын асуудлыг шийдвэрлэж ажиллах чадах хүн мөн үү гэдэг нь эргэлзээтэй үлдлээ.

Налайхчууд “нэг Болдоогоо /Засаг дарга/ яая гэж байхад бас  нэг Болдоотой тэнцэх”  Ганзориг юу вэ гэцгээн халаглаж байгаа сурагтай.

А.Галт

Эх сурвалж: tashuur.mn

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …