Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгууль 6 дугаар сарын 14-нд болно

a25fe49539844796cd44a02897d32c02НИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул- Налайх хотыг Найлах дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын сонгуулийг 6 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.

Сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай арга зүйн туслалцааг үзүүлж, зардлыг батлагдсан төсвөөс гаргаж, ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгалаа. Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн Нэгдсэн хороог 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталж, сонгуулийн хэсгийн хороодыг энэ сарын 23-ны дотор байгуулж, үйл ажиллагааг нь нэгтгэн удирдаж, сонгуулийг холбогдож хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулахыг сонгуулийн Нэгдсэн хороонд үүрэг болгов.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн …