Матрын ордныхон гэр бүлийнхээ хэрэгцээг эн тэргүүнд тавь

Матрын ордныхон гэр бүлийнхээ хэрэгцээг эн тэргүүнд тавь
ХОНЬ – (3/21-4/19)
Хайртай хүмүүсийнхээ санаанд тааруулахыг оролдсон ч тэд таныг дутуу үнэлж магадгүй. Ойр дотны хүмүүс завгүй байгаа учраас танд тусламж хэрэгтэй байгааг анзаарахгүй байж мэднэ. Ажилдаа анхаарлаа хандуул. Өндөр хүүтэй зээл авахаас өмнө бүх сонголтыг нягталж үзээрэй. Хамаатан садан, хөршүүдээсээ асууж лавла. Биеийн дасгал хий, фитнест яв.
ҮХЭР – (4/20-5/20)
Өглөөгүүр цагийг ганцаараа өнгөрөөнө. Харин үд дүнд ажилд дарагдах төлөвтэй байна. Танихгүй шахам хүмүүсийн дунд байхдаа анхаарал болгоомжтой бай. Маш олон гэр бүлд нас өндөр эцэг эх, хамаатан садантай холбоотой асуудал үүсч цаг заваа зарцуулах болно. Ажил дээрээ хялбар бус зүйлтэй тулгарах тул хүчээ дайчил. Олон хүний санхүүгийн байдал тогтворгүй байна. Эрсдэлтэй алхам хийж байснаас хүлээж байсан нь дээр гэдгийг од эрхэс сануулж байна.
ИХЭР – (5/21-6/21)
Та өнөөдөр ажлаа ямар ч саадгүй дуусгах болно. Тиймээс өдрийг үр бүтээлтэй өнгөрүүл. Таны танилын хүрээ гайхамшигтай юм. Та үүний тусламжтайгаар богино хугацаанд ихийг амжуулах болно. Бизнес үйл ажиллагаа амжилттай байж, таны орлого огцом өснө. Ямар нэг том төлөвлөгөө эхлэхээс өмнө зарим нэг хувийн асуудлаа шийдвэрлэж дуусга. Сайн төлөвлөгөө судалгааны ачаар бизнес тань амжилт олно.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Ажил бизнест чинь саад болох хэд хэдэн хандлага өнөөдөр ажиглагдана. Үүнд уур цухал чинь хүрч, сэтгэлийн хямрал тань улам нэмэгдэх вий. Гэр орондоо болон ажил дээрээ үүрэх хариуцлага чинь хоорондоо харшснаас болж гэрт чинь болоод ажил дээрх хэл ам, дарамт ачаалал нэмэгдэнэ. Санхүүгийн маргаантай асуудал таныг бусдаар асуудлаа шийдүүлэхэд хүрч болзошгүй. Бага зэрэг мөнгө орж ирж болзошгүй.
АРСЛАН – (7/23-8/22)
Хайртай хүндээ юм уу найз нөхөртөө сэтгэл зовинон ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй санагдана. Оюутнууд хичээлдээ анхаарч, тархи толгойгоо сэргээ. Замын түгжрэл таныг чухал уулзалтаас хожимдуулж болзошгүй тул утсаа сайн цэнэглээд яаралтай дуудлага хийхэд бэлэн байгаарай. Таны ойрын хэн нэгэн хууль цаазтай холбоотой хэрэгт хутгалдсан бол тэдний өмнөөс мэдүүлэг өгч, шүүхийн өмнө хаацайлан гарахыг хүсэх байх.
ОХИН – (8/23-9/22)
Хэрэв ажлаа хийх цагт нь хийж чадвал санхүүгийн асуудалд таатай нөлөө үзүүлнэ. Хандивын арга хэмжээнд болгоомжтой байхыг сануулж байна. Чухал нөлөө үзүүлэх ашигтай гэрээ хэлцэл байгуулах болно. Хэрвээ мөнгөө хадгалахад хүндрэлтэй байгаа бол зардлаа хянаж, хэт их мөнгө үрэхээ болих хэрэгтэй. Удирдлагатайгаа тэрсэлдэхээс болгоомжил. Таны гаргасан хүсэлт, санаачлага амжилттай хэрэгжих бөгөөд ямар нэг шүүмжлэлд өртөхгүй байж чадна.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Та өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд хүч зоригоо олж ав. Өнгөрснөө эргэцүүлэн бод, ирээдүйг тодоор дүрслэхэд тус болж юуны магад. Ахмадуудын үгийг сонс, тэд гэр бүлийн гишүүдээс илүү туршлагатай нь шүү дээ. Хэдий нэг зүйлээ давтдаг ч тэдний зөвлөгөөг дага. Хамгийн чухал нь юу болохыг тунгаахын тулд бага зэрэг цаг гарга.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Боломж, бололцоо гарч ирнэ. Явах ёстой зам, чиг хандлагаа сонгох нь таны төсөөлсөн шиг амархан сонголт биш. Хилэнцийн ордод төрсөн танд өөрчлөгдөж хувьсашгүй шинж чанар бий. Тиймээс та хувьсал өөрчлөлтийг хүлээн авах хэрэгтүй. Cap эрүүл мэндийг тань илтгэдэг Хонины орд руу гулсан орох энэ үед хангалттай унтаж амран, байнгын дасгал сургуулилт хийж, зөв хоолны дэглэм сахь.
НУМ – (11/22-12/21)
Сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай байх нь ажил дээрээ алдаа гаргахад хүргэж болзошгүй. Гэхдээ саад бэрхшээлд тэгтлээ анхаарах хэрэггүйг од эрхэс зөвлөж байна. Зүгээр л хувь заяа таны зан чанарын тогтвортой эсэхийг шалгаж байгаа хэрэг. Хайр дурлалын асуудлаа өнөөдөр хойш тавих хэрэгтэй бөгөөд өнөөдөр таныг эрсдлийн хар сүүдэр дагах болно. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд оройг ганцаар өнгөрөөхийг хичээ.
МАТАР – (12/22-1/19)
Өнөөдрийн хувьд гэр бүлийнхээ хэрэгцээг тэргүүнд тавь. Таны чармайлтын үр дүнд талархал ирнэ. Одоо гэр орныхоо орчныг сайжруулах цаг. Гэрийнхээ тав тухтай байдлыг нэмэгдүүлэх, илүү орон зайг бий болгох санаануудыг амархан олно. Юу хэрэгтэй байгааг та аяндаа олж мэднэ. Зохион байгуулах, урлагийн ур чадварууд нь бүхэлдээ бүтээлч сэтгэхүйтэй холбоотой. Нэг ажлаас нөгөө рүү шилжин ажиллахдаа болгоомжтой бай.
БУМБА – (1/20-2/18)
Амрагийн харилцаанд ямар нэгэн асуудал үүсвэл одоо л учир шалтгааныг нь ярилцах цаг. Ингэснээр та хоёр гомдол, гунихралаа арилгаж бие биеэ хайрлах хайр улам бэхжинэ. Хумхын ордны оюутнууд хичээлдээ түүртэх бололтой. Ирэх амралтын өдрүүдэд аяллаар явах боломж олдох байх. Мөрөөдлийн газар луугаа явахын тулд одооноос төлөвлө. Зарим хумх хайртай хүнээ даган хилийн чанадад гарахыг хүснэ.
ЗАГАС – (2/19-3/20)
Та нарын ихэнх нь бүтээлээрээ бахархах болно. Урлагын салбарынхан энэ сард үнэхээр их сэтгэл ханамжийг авч чадах бөгөөд үүнд эрдэж бардамнахгүй байхыг зөвлөж байна. Газарт суурилсан төлөвлөгөө тань амжилттай үр дүнд хүрнэ. Эдгээр санаануудаа сайн харуул. Хичээл зүтгэлтэйгээр шургуу ажиллахад зорилго тань анзаарагдах л болно. Амьдралын саад бэрхшээлтэй аль болох хурдан нүүр тул. Хэрвээ та хувиараа бизнес эрхлэгч бол бизнес тань их хэмжээгээр сайжирна.

Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …