НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан:  Налайх хотод Үйлдвэр технологийн парк барихаар төлөвлөгдөн ажил нь эхлээд байна

p1aj419ubd12pf6nc1ki61kq4sqq4Өчигдөр өглөө 11:00 цагт Хангарьд ордонд 2012-2016 оны НИТХ хаалтын чуулган буюу Хүндэтгэлийн чуулганаа хийлээ. 1992 онд анхны НИТХ хуралдаж байснаас хойш 24 жилийн  дараа  ийнхүү 6 дах удаагийн ИТХ- өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлээд байгаа ажээ. Энэ удаагийн хүндэтгэлийн чуулганд үе үеийн НИТХ-ыг удирдаж байсан дарга нарыг урьж оролцуулж  хүндэтгэл үзүүлснээрээ  онцлогтой боллоо.  Мөн үе үеийн НИТХ-ын хуралд сонгогчдож явсан төлөөлөгчдийн зургийн цомгийг хурлын танхимд байршуулж, тцхайн цагт хурал удирдаж явсан дарга нар өөрсдийн цаг үеийн төлоөөлөгчдийн зургийн цомгийг нээсэн байна. Энэ удаагийн НИТХ бүрэн эрхийнхээ хугацаанд ээлжит чуулганыг 34 удаа, ээлжит бус чуулганыг 8 удаа, нийтдээ 42 удаа, тэргүүлэгчдийн хурлаа 85 удаа хийж, нийтдээ 850 орчим асуудлын шийджээ.

НИТХ-ын хурлын зүгээс нийслэл хотыниргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангахын тулд нийслэл хотын зам тээвэр, дэд бүтцийн салбарт олон ажил хэрэгжүүлснийг НИТХ-ын дарга Д.Баттулга онцлон хэлж байлаа.

Нийсллэ хотын хэмжээнд  сүүлийн 4 жилд бга сургуул цэцэрлэгийн 96 цогцолборт өөргөтгөл шинэчлэл хийгдэх болон  шинээр ашиглалтанд орсон бол 83.6 км замыг шинээр тавьж, 175.7 км авто замд өргөтгөн шинэчилжээ. Нээлттэй ил тод засаглалыг бий болгох зорилгоор  нийслэл хотын 144 хороонд иргэний танхим байгуулж, хотын 3 дүүрэгт 450 гаруй үйлчилгээг нэг дор багтаасан нэг цэгийн үйлчилгээний төвийг энэ удаагийн НИТХТ-ын шийдвэрээр байгуулжээ.

НИТХ-ын чуулганы үеэр зарим төлөөлөгчдөөс тодруулга авснаа хүргэж байна.111

НИТХ-ын дарга Д.Баттулга: Өнгөрсөн 4 жилд нийслэл хотод маань бүтээн байгуулалтын олон ажил өрнөлөө, нийслэл маань өнгөө заслаа, нийслэлд ирэх  жуулчлын тоо нэмэгдлээ, мөн Нийслэлээс гарах гол шийдвэрийг иргэдээс асуудаг боллоо, үүнтэй холбоотойгоор нийслэлийн маань амьдрал иргэдийн оролцоотойгоор өөрчлөгддөг боллоо.

Улс, нийслэлийн төсөв, нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууцны хороолол дунд нийт 45,7 тэрбум төгрөгийн 30,508 ширхэг гэрэлтүүлэг, 9 тэрбум төгрөгийн 1000 орчим камерийг суурилуулжээ. Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, тоосжилтыг бууруулах, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд зориулан 2012-2015 онуудад нийт 76.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж гүйцэтгэлээ.


DSCN9661НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан:
Нийслэлийн хөгжлийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдвэрлэх нэг гарц бол нийслэл хотоос алслагдсан дүүргүүдийг бие даасан хот болгож хөгжүүлэх асуудал юм. Миний хувьд Налайхыг дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчийн хувиар Налайх дүүргийг дагуул хот болгох асуудлыг мөрийн хөтөлбөрдөө тусган, ажил хэрэг болгох зорилгоор 2014 онд НИТХ-д өргөн барьж, шат дараалсан судалгаа, холбогдох баримт бичгүүдийг бэлтгэн НИТХ-аар шийдвэрлүүлснээр Налайх, Багануур дүүрэг  маань бие даасан хот болж, ирээдүйд хөгжих боломж нь хаалга нь нээгдсэн гэж хэлж болно. Гэхдээ Налайх дүүрэг маань хот болсноор асуудал зогсчихлоо  гэсэн үг биш, цаашдаа бид дагуул хотын эрх зүйн  баримт бичиг, хуультай холбоотой шинэчлэлүүдийг хийх ёстой.

Налайх хотыг хөгжүүлснээр нийслэлийн өмнө тулгамдаад байгаа хүн амийн төвлөрөл,  хөрсний болон агаарын бохирдол зэрэг тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх боломж бий болно гэж ойлгож байна. Мөн Налайх хотод Үйлдвэр технологийн парк барихаар төлөвлөгдөн, зураг төсөл нь гарч, газар олгогдож, төслийн нэгж байгуулагдан ажил нь эхлээд байгаа юм. Энэхүү үйлдвэр технологийн парк байгуулагдснаар Налайхын иргэд ажилтай орлоготой болох боломж бий болно. Түүнчлэн Налайх хотод Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг барих асуудлыг шийдвэрлүүллээ. Эл бүх асуудал нь зөвхөн Налайх, Багануур дүүргийн асуудлыг шийдвэрлэж байгаа хэрэг төдий биш Нийслэл хотын иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж байгаа гэсэн үг. Тийм учраас цаашдаа Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын зүгээс дагуул хотын хөгжлийн  асуудалд анхаарлаа хандуулж,  нарийн тооцоо судалгаанд  тулгуурлан ажиллах ёстой гэж ойлгодог.

baatar1НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү: НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод тойрогтоо юу хийсэн вэ гэдэг тухай ярьвал цаг их орсон,  олон зүйлийг хэлэх  хэрэгтэй болно. Тиймээс НИТХТ-өөр сонгогдоод хийсэн гол ажлуудаас нэгийг нь онцлон дурьдая. Миний хувьд багш, эмч нарыг ажлын нь чанараар урамшуулдаг системийг санаачлан бий болгосон. Жил болгон Нийслэлийн төсөвд Боловсролын салбарт, Эрүүл мэндийн салбарт тус бүр 1 тэрбум төгрөг төсөвлөгддөг болсон. Энэ нь сайн ажиллаж байгаа багш, эмч нарын гар дээр цалин дээр нь  урамшуулал болон очдог болсон нь олон хүний талархалыг хүлээсэн ажлын нэг болж чадсан.

Ц.Мөнх

Ugluu-logo202-10

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …