Уржигдар Италийн Неаполь хотод дэлхийн хамгийн урт пиццаг бүтээжээ. Италийн энэ уламжлалт хоол бүхий ширээ 1,8 км урт байсан гэнэ. Энэ пиццаг урлахад 250 тогооч шаардагдсан аж. Түүнийг бүтээхэд тусгай хоёр хаалгатай зуухнуудыг ашигласан байна. Тогооч нарт хоёр тонн гурил, 160 кг улаан лооль, хоёр тонн моцарелла бяслаг, 200 литр тос, 30 кг базилик, 1500 литр ус шаардагджээ. Үлэмж хэмжээтэй пиццаг 11 цагийн дотор бүтээсэн аж.
Энэ үлэмж хэмжээтэй пиццаг бүтээх явцыг Гиннесийн амжилтын номын төлөөлөгчид ажигласан бөгөөд бэлэн болсных нь дараа хотын ард иргэдэд амсуулсан байна.
Дэлхийн дээд амжилтыг эвдсэн явдлаа тус хотын тогоочид нэр төрийн хэрэг байсан гэдгээр тайлбарлав. Тэд төрөлх хотынхоо нэр хүндийг хамгаалахыг зорьсон гэнэ. Өмнөх дээд амжилтыг 2015 онд Миланд бүртгэсэн билээ. Тэгвэл Неаполь хотынхон Италийн сонгодог пиццаны өлгий нутаг гэдгээрээ бахархах дуртай юм.
Эх сурвалж www.wikimon.mn