“365 үдэш” номонд монгол ардын болон дэлхийн олон үндэстний алдартай, сонирхолтой үлгэр түүхүүдээс түүвэрлэж хялбаршуулан оруулсан бөгөөд хүүхдийн сэтгэхүй, анхаарал төвлөрөлтөд тохирсон найруулгатай, үлгэрүүд нь ихэвчлэн богино хэмжээтэй билээ.
Үлгэр сонсож өссөн хүүхэд аливааг хайрлахын учрыг ухаарч ойлгон, үлгэрийг сонсонгоо үйл явдлыг нь төсөөлж, дотроо амилуулан зохиож боддог учраас сэтгэн бодох оюун ухааны цар хүрээ нь байнга тэлж байдаг.
Монгол ардын үлгэрүүдэд орчин үеийн хүүхдүүдийн сонсож байгаагүй үгс олон байдаг тул үгийн утгыг тайлбарлан ярилцсанаар хүүхдийн тань өдөр тутмын хэрэглээний үгсийн сан арвижиж, эх хэлний мэдлэг нэмэгдэх болно. Мөн үлгэрээс гадна хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх оньсого, шинээр зохиосон дуу, шүлгээс түүвэрлэн оруулсан бөгөөд хүүхдийнхээ хүссэн үед оньсого таалцаж, шинэ дуу шүлгээс хамтдаа уншиж суралцаарай.
Үлгэр бүрийн үйл явдал өрнөж буй газар орон, баатруудын зан төлөв, харилцааг ойлгож, төсөөлөн мөрөөдөхөд зураг маш чухал. Өнгө будгаар илэрхийлсэн сайн, муу дүрийн зураг дүрслэл нь хүүхдийг аливааг ургуулан бодох, ямар нэг зүйлд баригдалгүй чөлөөтэй сэтгэн бодож, өөрийн дотор амилуулсан дүрээр үлгэрээ төсөөлөн мөрөөдөх боломжийг бий болгодог. Үлгэрийн баатруудын аюулыг даван туулах эрэлхэг зориг, тусч энэрэнгүй сэтгэл, үзэсгэлэн гоо байдал, бахархмаар зан чанарыг мэдэрсэн бяцхан хүү, охин тань тэднийг даган дуурайж, үлгэр жишээ авна.
Хүүхэд бүр ээж аавтайгаа хамт байхыг хүсдэг. Гэр бүлийн аз жаргал бол халуун ам бүлээрээ байж, цагийг зугаатай өнгөрөөх билээ. Харин та энэ аз жаргалыг хүүхдэдээ бэлэглэж, үлгэрийн гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялан, хэзээ ч мартамгүй нандин түүхийг энэхүү “365 үдэш”-ээр бүтээх боломжтой.
Та энэхүү номын Интерном дэлгүүрийн бүх салбаруудаас 49900₮ үнэтэйгээр худалдан авах боломжтой.
ИНТЕРНОМ – ТӨВ САЛБАР Хаяг: СБД, 8-р хороо, Амарын гудамж 2, Интерном ХХК байр (Мэдээлэл технологийн үндэсний паркийн урд) Цагийн хуваарь: Даваа-Бямба: 10:00 – 20:00 Ням: 10:00 – 19:00
ИНТЕРНОМ – PEACE TOWER Хаяг: СБД, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, (УБИД-ийн өөдөөс харсан 17-н давхар шилэн барилга) УБ, 4 давхарт Цагийн хуваарь: Даваа-Ням: 10:00 – 20:00
ИНТЕРНОМ – GRAND PLAZA Хаяг: БГД, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза (ҮЭСТӨ-ны баруун талд), 5 давхарт Цагийн хуваарь: Даваа-Ням: 10:00 – 20:00
ИНТЕРНОМ – SOMANG PLAZA Хаяг: БЗД, 13-р хороолол, Соманг плаза, 1 давхарт Цагийн хуваарь: Даваа-Ням: 10:00 – 20:00