“Making the band” нэвтрүүлгээс төрөн гаргах хамтлагийн тоо нэгээр нэмэгдэнэ

25 дугаар суваг телевизээс санаачлан зохион байгуулдаг  “Making the band” шоуны дөрөв дэх төсөл  өнгөрсөн сарын 5-аас эхлэн эхний шалгаруулалтаа хийсэн.

Энэхүү шоунаас төрөн гарсан анхны хамтлаг болох “Anemone”-ы анхны цомгоо гаргасан амжилттай яваа.a0e2b90a32edf828original

Харин хоёр дахь хамтлаг болох “Extacy”-гийн охид сүүлийн үед нам гүм хоорондоо жаахан тааруу харилцаатай байгаа гэж шуугих болсон.

0

Гэтэл үүний араас “Mixx”   хамтлагийн эрэгтэй гишүүд нь хамтлагаасаа гарч хоёр хуваагдан уран бүтээл туурвихаар болсон гэх цуу чихнээ дэлссэн. Үүнийг сонссон шүүмлэгч нар эхний хамтлагуудаа ул суурьтайгаар урлгийн ертөнцөд гаргаж ирчихээд дараагийн хамтлаг гэж ярихгүй дээ хэмээн дургүйлхэж байна. Хамтлаг гэж гаргаж ирчихээд сайн уран бүтээл хийж тогтвортой болгохгүй байж дахин хамтлаг гаргана гэж сүр дуулиан болох юм. Өмнөх хэдэн хүүхдүүд нь тарж байхад дараагийн хамтлаг гэж ярих нь менежмент муу байгаагийнх юм гэж шүүмжлэгчид үзэж байна.mixxx 

“Making the band-4” шоуны эхний шатанд орж тэнцсэн охид бэтгэлээ хийж байгаа бөгөөд нэвтрүүлэг ирэх сараас дэлгэцнээ гарах аж.

Энэ удаагийн шоунаас төрөн гарах шинэ охидын хамтлагийн дүр төрх хүйтэн бөгөөд хатуу ширүүн, хар өнгөний давамгайлалтай байх гэнэ.


О.Наранцацралт

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …