Дэлхий даяар цємийн хаягдлыг хаана, хэрхэн аюулгvйгээр хадгалах вэ гэдэг асуултын хариуг одоо хvртэл олоогvй байна.
Хамгийн сvvлийн vеийн мэдээллээр дэлхийн 30 оронд 372 гигаваттын хvчин чадалтай 439 цємийн реактор бий. Үүний дээр 2030 он гэхэд 100-300 цємийн реактор шинээр нэмж баригдах тєлєвтэй байна. Єнгєрсєн хугацаанд эдгээр реактроос нийтдээ 270 мянган тонн цємийн хаягдал тvлш гарсан бєгєєд энэ тоо жил бvр 12 мянган тонноор нэмэгддэг. Энэ хаягдлын дєрєвний нэгийг л эргvvлэн боловсруулж, vлдсэн хувийг хадгалахаас єєр аргагvйд хvрдэг байна. Европын холбооны хувьд 14 оронд 143 цємийн vйлдвэр байдгаас 58 нь Францынх юм. Эдгээр 100 гаруй vйлдвэрээс жилдээ 7000 шоо метр єндєр радио идэвхт цємийн хаягдал гардаг гэсэн тооцоо бий.
Цємийн хаягдлыг ялгаруулах радио идэвхт бодисынх нь хэмжээгээр, єндєр, дунд, бага тєвшний гэж ангилдаг. Дэлхий даяар гарч буй цємийн хаягдлын 90 орчим нь эмнэлэг, vйлдвэр, цємийн тvлшний vйлдвэр зэргээс гарсан цаас, багаж хэрэгсэл, хувцас хэрэглэл, шvvлтvvр зэрэг бага тєвшний радио идэвхт бодис байдаг. Харин дундаж тєвшний цємийн хаягдал нь цємийн реактороос гардаг бєгєєд найман хувийн цацраг идэвхт туяа ялгаруулдаг байна. Єндєр тєвшний цємийн хаягдал нь хамгийн аюултай. Энэ нь цємийн тогоо буюу цємийн зэвсгийн гол цємєєс гардаг материал юм. Ийм хаягдалд уран, плутон зэрэг єндєр цацраг идэвхт элементvvд байдаг бєгєєд задрахдаа туйлын удаан. Єндєр идэвхт цємийн хаягдал нь єєрєє устаж, vгvй болох хvртлээ хэдэн сая жилийн турш цацраг идэвхт бодис ялгаруулж байдаг. Тиймээс тєдий хугацаанд л энэ бодисыг харж хамгаална гэсэн vг. Гэтэл хүн төрлөхтний нас идэвхгүй болтол нь хүлээж чадахгүй шүү дээ.
Єндєр тєвшний хортой цємийн хаягдал нь маш халуун шинжтэй тул байнга хєргєж, тусгаарлан хааж хамгаалж байх хэрэгтэй. Ийм хаягдлыг ихэвчлэн цємийн реактор дотор тусгай усан сан дотор хийж хадгалдаг. Усан сан нь хэдэн метрийн гvн бєгєєд цємийн тvлшний хаягдлыг гурван метрээс доош гvн хэсэгт хийж, дээгvvр нь усаар хучин, сэрvvцvvлж байдаг. Зарим улсын хувьд хуурай зоорь дотор агаарын хєдєлгєєнєєр зохицуулан хадгалах нь бий. Газрын гvнд ингэж хадгалснаар хvний оролцоо шаардахгvй, элдэв байгалийн гамшиг, газар хєдлєлт тохиолдлоо гэхэд нєгєє аргаасаа арай аюулгvй гэж vздэг. Гэвч цємийн хаягдлыг хадгалах сав нь хэдэн зуун жилийн эдэлгээ, элэгдэл, гадны хvчин зvйлийг дааж чаддаг байх ёстой. Гэнэтийн осол, гамшиг тохиолдох юм уу єш хонзогнол, терроризмын зорилготой vйл ажиллагаа эсвэл дэлхийн дулаарлын улмаас гарч болох газар зvйн єєрчлєлт, геологийн идэвхжил боллоо гэхэд цємийн хаягдал орчин тойрондоо ил гарч ирэхгvй гэсэн баталгаа байхгvй. Тvvнчлэн хэдэн арван жилээр хадгалах хооронд агуулахыг зохион бvтээгчид, тvvний мэргэжилтнvvд vгvй болоод зогсохгvй, одоогийн улс орон, дэлхий ертєнцийн амьдрал ч орвонгоороо єєрчлєгдєж, хувирч болзошгvй. Тэр vед ч цємийн хаягдлыг хадгалах агуулах сав аюулгvй байж чадах уу гэдэг л хамгийн сэтгэл зовоосон асуудал юм.
Германчууд сvvлийн 30 жилийн турш энэ тухай ярьж байгаа ч жагсч цуглахаас хэтэрдэггүй явцгvй байдлаасаа гарч чадаагvй л байгаа юм. Тус улс нь Цємийн эрчим хvчний 17 vйлдвэртэй бөгөөд цємийн бодис ашиглаж эхэлснээс хойш нийтдээ 10 гаруй удаа хог хаягдлаагаа газрынхаа хөрсөнд нь ингэж булшилжээ. Гэвч нэгэнт тус улс цємийн бодисыг ашигласан нь vнэн учраас хаягдлыг нь ч єєрийнхєє нутаг дэвсгэр дээрээ агуулахаас єєр аргагvй. Европын холбооны хэмжээнд аливаа улс цємийн хаягдлаа удаан хугацаанд гадаадын улс оронд байлгаж, хадгалахыг хориглодог.
О. Наранцацралт
Ugluu.mn