Бүх ордын зургадугаар сарын зурхай

2016 оны сар тутмын зурхайгаа үргэлжлүүлэн хүргэж байна

ХОНИНЫ ОРД

Энэ сард эргэн тойрны хүмүүс таныг ойлгохгүй байж магадгүй, тэр бүү хэл эсрэг байр сууриас хандах нь ихсэх төлөвтэй. Хамгийн гол нь Хонь одоо өөртөө итгэлтэй байвал бүх зүйл бүтэмжтэй, сайн сайхан байх болно. Алхам, үйлдэл бүр тань утга учиртай байх ёстой. Энэ нь өдөр тутмын ахуйн асуудлаас өгсүүлээд амьдралын зорилго, үнэт зүйлст ч хамаатайг анхаар. Та шууд хариулт авч чадахгүй байсан ч сүйдтэй юм биш, аажмаар бүхнийг ойлгож ухаарах болно. 6-р сард Хонь өөрөөсөө олон дутагдал олж илрүүлэх бололтой.

Хайр сэтгэл, гэр бүл: 
Та хайртынхаа тухай санаанд оромгүй, гайхширмаар зүйл олж мэдэх байх. Мэдээж, энд хөндлөнгийн “сайн санаатан” тусална. Шинэ мэдээ танд таалагдахгүй байх шинжтэй. Ганц бие Хонь шинэ харилцаа үүсгэх бол сарын сүүлийн хагаст амжуулахыг хичээ. Амрагийн харилцаатай болоод удсан зарим Хонь албан ёсоор үүнийгээ батлуулахыг хүснэ. Учир нь 6-р сар гэрлэх, хайраа илчлэхэд хамгийн тохиромжтой үе гэж тооцогддог. Үр хүүхдүүд бэртэл гэмтэл авч болзошгүй, эсвэл таагүй явдалд орооцолдож магадгүй байгаа талаар одод сэрэмжлүүлж байна. Иймээс нөхцөл байдлыг гартаа авах хэрэгтэй. Гэхдээ тэдэнд шууд дарамт үзүүлбэл эсрэгээр харилцаа муудахыг анхаар.

Ажил, мөнгө санхүү:
Ажил дээр эсрэг тэсрэг байдал үүснэ. Шууд учрыг олох гэж бүгдийг бужигнуулах хэрэггүй. Эсрэгээр цаг хугацаа хожвол зохино гэж одод зөвлөж байна. Энэ бүхний эцэст та цорын ганц зөв шийдвэр гаргаж чадна. 6-р сард азтай хэлэлцээ хийж, ирээдүйтэй хэлэлцээр байгуулах шинжтэй. Ажилчин, албан хаагч Хонь урьдынхаас илүү эрх мэдэлтэй, эрх чөлөөтэй болно. Бизнесмэнүүдийн шинэ хамтын ажиллагаа амжилттай болж, удаан хугацаагаар үргэлжилнэ. Идэвх зүтгэлтэй байж, өөрийгөө хамгийн сайн талаас харуулбал албан тушаал дэвшинэ.

Эрүүл мэнд:
Энэ сард та эрүүл мэнддээ санаа зоволтгүй. Хэдий тийм ч та сэтгэл санаагаараа худлаа өвдөж магадгүй. Мөн зарим Хонь харшил тусч болзошгүй байгааг анхаар.

Азтай өдөр: 1, 6, 8, 10, 12, 24, 27.
Анхаарал болгоомжтой байх өдөр: 7, 9, 14, 17, 18, 25.

ҮХРИЙН ОРД

Үхэр 6-р сард нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээж авахыг хичээ. Биелшгүй зүйл мөрөөдөхийн оронд байгаа юмаа үнэлж сурах хэрэгтэй. Сөрөг зүйлээс ч сайн талыг олж харахыг оролд. Амрагийн бүтэлгүй харилцаанд нервээ барах нь утгагүй, амьдралаа цоо шинээр эхэл. Үхэр санаачилгатай, бие даан ажиллавал ажил төрөл урагшилна. Юмны учрыг олохын тулд гүнд нь орж, сайн танилцсаны дараа шийдвэрээ гаргаарай. Эргэн тойрны хүмүүсийг өөрийн эсрэг босгох хэрэггүй, дайсантай болохоос зайлсхий, тэр тусмаа нөлөө бүхий хүнтэй аятайхан харьцаж сурвал зохино.

Хайр сэтгэл, гэр бүл:
Ганц бие Үхэр шинэ хайртай учрахыг мөрөөдөн харилцаа тогтоохыг оролдоно. Гэвч ганцаардмал хэвээрээ байгаад байвал үүнд та өөрөө буруутай. Нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой. Заяаны хань өөрөө хүрч ирнэ гэж хүлээвэл таны мөрөөдөл мөрөөдөл чигээрээ үлдэх байх. Амрагийн харилцаа тогтоогоод удсан хүмүүс улам дотносно. Хамгийн гол нь та нарын хувийн амьдралд хэн ч хөндлөнгөөс оролцох ёсгүй. Төрөл садан, дотны хүний санаандгүй хэлсэн үг, зөвлөгөө бүхнийг сүйтгэж магадгүй.

Ажил, мөнгө санхүү:
Ажил дээр бүрэн эрх чөлөө олгох тул Үхэр олон зүйлийг амжуулна. Гэвч үүнд аюул нуугдаж буйг анхаар. Та биеэ тоож, ихэмсэг авирлаж магадгүй. Хүлээсэн үүрэг, байгуулсан гэрээгээ умартаж болохгүй. Эдгээр алдааг өршөөж болох ч удахгүй та төлөөс төлж таарна. Албан тушаал ахих магадлалтай, гэвч энэ нь баярлуулахаас илүүтэй танд яршиг төвөг удах байх. Яагаад гэвэл, үүрэг хариуцлага нэмэгдэж, ажилдаа бүхнээ зориулах хэрэг гарна. Иймээс шинэ албанд очихын өмнө сайтар бод. 6-р сард цалин нэмэгдэх, шагнал хүртэх зэргээр ашиг орлого эрс ихэснэ. Том бараа худалдаж авах бол сарын сүүлийн хагаст амжуул.

Эрүүл мэнд: 
Бодисын солилцоотой холбоотой өвчнөөс сэрэмжил. Энэ нь стресс, эсвэл эм тогтмол бус ууснаас үүдэлтэй байж мэднэ. Одоо та цэвэр агаарт удаан зугаалах хэрэгтэй, “ажлын хэнхэг” царайлахаа боль.

Азтай өдөр: 6, 10, 15, 20, 24, 27.
Анхаарал болгоомжтой байх өдөр: 2, 7, 12, 19, 23, 25.

ИХРИЙН ОРД

Ихрийн ордынхон 6-р сард хамт олны хүндэтгэлийг хүлээнэ. Хүмүүс таны санал бодлыг үнэлж, сонсох болно. Бүгд таны оюун ухаан, мэдлэгийн түвшин, туршлагыг шагшин магтах байх. Мэдээж эсэргүүцэгчид байгаа. Та чухал асуудлыг амархан шийдэж, итгэмээргүй сайн ажиллаж, нилээд гайхашруулах шинжтэй. Гэхдээ хэт их онгирч, хөөрөх хэрэггүй. Амжилтад хүрсэн нууцаа бүгдэд дэлгэх шаардлагагүй, атаархуу хүмүүсээс болгоомжлоорой. Хүчээ дэмий үрэлгүй хамгийн чухал ажлыг барьж ав. Таныг өөрийн зорилгодоо ашиглаж байгаа хүнээс зайгаа барьж бай.

Хайр сэтгэл, гэр бүл: 
Хайр сэтгэлийн харилцаанд бүү туйлшир. Өөрт таалагддаг нэгнийг найздаа “найр тавих” хэрэггүй. Та дараа нь их харамсах болно. Зарим нь гэрлэх гэж яараад дэмий, энэ таны эцсийн боломж биш гэдгийг ойлго. Хэрэв та 6-р сард хуримлахаар нэгэнт тохирсон бол бүү өөрчил. Замын дунд ороод зогсох шиг дэмий үйлдэл байхгүй. Гэр бүлтэй Ихэр 6 сард уйтгарлаж, хэрүүл маргаан дэгдээж болзошгүй. Санаа зоволтгүй, энэ бол түр зуурын үзэгдэл.

Ажил, мөнгө санхүү: 
Таны ажил үйлс бүтэмжтэй, амжилт дүүрэн байна. Үүний тулд мэдээж идэвх зүтгэл гарган ажиллах хэрэгтэйг мартаж болохгүй. Нэр хүндээ өсгөх арга хэмжээ аваарай, хувь заяа таны талд байна. Ихэр энэ сард хамгийн эгзэгтэй байдлаас хүртэл ялагч болон гарч ирнэ. Үүнийг удирдлага, хамт олон үнэлж, улам хүндэтгэх байх. Зөвшилцөл, тохироонд хүрэхэд тохиромжтой үе биш. Биеэ барьж чадахгүй хэтэрхий сургамж айлдаж төвийг сахисан хүмүүсийн дургүйг хүргэхээс зайлсхий. Мөнгөний асуудлаа цэгцэл, санхүүгийн үйл ажиллагаа амжилттай явуулснаар ихээхэн ашиг олж чадна.

Эрүүл мэнд: 
Ихэр халуун зунаар ханиад тусахаас сэрэмжил. Өвчтэй хүнээс вирусын халдвар авахаас болгоомжлоорой. Мөхөөлдөс, мөстэй ундаа их уувал хоолойгоо өвтгөж магадгүй.

Азтай өдөр: 4, 5, 10, 11, 24, 27
Анхаарал болгоомжтой байх өдөр: 3, 7, 12, 15, 21, 25.

МЭЛХИЙН ОРД

Мэлхийн ордынхон 6-р сард бусдыг удирдан, залж чадах авьяасаа харуулж, улмаар бүхэл бүтэн хамт олны саналд амархан нөлөөлж чадна. Та бусад хүнээс юу хүссэнээ авахаас гадна өөрийн дайснуудтай тэмцэх шаардлага ч гарахгүй. Гэвч та хэт баярлан хөөрч болохгүй, тэгвэл сонор сэрэмжээ алдаж, алдаа гаргаж болзошгүй. Үнэндээ сөрөг хүчин, “дайсан”-аа бүрмөсөн устгах шаардлага танд байхгүй. Азын тэнгэр хувирамтгай, маргааш та өөрөө ч тэдний оронд очиж магадгүй гэдгийг үргэлж санаж байгаарай.

Хайр сэтгэл, гэр бүл: 
Амрагийн харилцаа төгс, сайхан. Та мэргэжилтнүүдэд хандан зөвлөгөө авах зэргээр харилцаагаа улам бэхжүүлж чадна. Таны хань гэнэт гарсан өөрчлөлтөд их гайхах байх, гэхдээ та түүнд нууцаа илчлэх шаардлага байхгүй. Зарим нь энэ таатай үеийг ашиглан гэр бүлийн амьдралаа зохиож магадгүй. Хань ижилтэй Мэлхий өөрийнх дээрээ хатуу зогсч, хамаатан садны хүмүүсийн яриаг сонсохгүй байх шинжтэй. Маргаантай асуудлаа хойш тавь, цаг хугацаа таны зөв гэдгийг бүгдэд харуулна.

Ажил, мөнгө санхүү:
Ажил дээр шинэ боломж гарч ирнэ. Та эхлээд анзаарахгүй байж магадгүй. Ирээдүйтэй, том төсөлд оролцох санал танд тавина. Эсвэл та хувийн бизнесээ нээх буюу ашигтай ажилд шилжих бололтой. Мэлхий өөрийн далд ухамсартаа хүндрэл бэрхшээлд бэлэн байгаа учраас одоо цорын ганц зөв шийдвэр гаргаж чадна. Танд үнэнч зүтгэнэ гэж алхам бүртээ тангарагладаг хүнд биш харин дуу цөөтэй хүнд итгээрэй. Мөнгө санхүүтэй холбоотой бүх асуудлыг 6-р сард зөвхөн бие даан шийдэх ёстой.

Эрүүл мэнд: 
Элэг өвчилж болзошгүй байгаа тул хоолны цэсээ эргэн харах хэрэгтэй. Элгээ ачаалалд оруулахгүй тийм хоол, ундааг сонгоорой. Түүнээс гадна одоо арьсны байдалдаа анхаар, шаардлагатай бол эмчлүүлэх ёстой. Хааяа нэг гоо сайханд орж, иллэг хийлгэхэд гэмгүй.

Азтай өдөр: 1, 8, 10, 13, 20, 28.
Анхаарал болгоомжтой байх өдөр: 2, 7, 12, 21, 23, 29.

АРСЛАНГИЙН ОРД

Энэ сард Арслангийн санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ гэж одод амлаж байна. Та төлөвлөснөө бүрэн гүйцэд дуусгаж чадах бололтой. Цовоо сэргэлэн, авхаалжтай, хөгжилтэй Арслан өөрийн байр сууриа хэнд ч өгөхгүй. Гэхдээ алдаа гаргахаас сэрэмжил. Чухал үйл явдлыг өнгөрөөвөл бүх хүчин зүтгэл талаар болохыг анхаар, энэ нь аль ч салбарт хамаатай. Та мэдээжийн зүйлийг анзаарахгүй байж магадгүй тул итгэлт хүнээ дэргэдээ байлга. Тэгвэл 6-р сард үйлийн үртэй алдаа хийхгүй өнгөрөх боломжтой, олон асуудлаас зайлсхийж чадна. Эргэн тойрны хүмүүст өөрийн зөв гэж итгүүлбэл тэд таныг дагах болно.

Хайр сэтгэл, гэр бүл:
6-р сард Арслан өөрийн амрагтай холбоотой бүх асуудлаа шийдэх байх, нэг бол эвлэрнэ эсвэл хоёр тийшээ болно. Ам зөрж, маргалдсаны дараа түүнгүйгээр байж чадахгүйгээ та ухаарах бололтой. Төрөл садан, найз нөхдийн сөрөг хандлагыг үл тоо. Зарим Арслан урвалтаас болж, эсвэл хайргүй болсноо ойлгоод хагацна. Хуучин амрагтайгаа учирсан хүмүүсийн хайр сэтгэл шинээр дахин оргилох шинжтэй.

Ажил, мөнгө санхүү:
6-р сард Арслан өөрийн зорилгоо эрс өөрчилж магадгүй. Хуучин ажил дээрээ тасаг, хэлтсийн дарга болохын оронд өөр газар шилжихийг илүүд үзэж мэднэ. Эсвэл хувийн бизнес нээх бололтой. Үйл явдал жамаараа өрнөг, бүү яаруул. Удалгүй нөхцөл байдал танигдахаа больтол өөрчлөгдвөл та дахиад бодлоо өөрчилж магадгүй. Аз тохионо гэж бүү найд. Атаархагчид, муу санаатнуудаас болгоомжил, тэд тантай өрсөлдөхөөр зэхэж байна. Тэдний нэг нь таны дарга байж мэднэ, иймээс сонор сэрэмжтэй бай. Мөнгө санхүүгийн байдал хэвийн. Үндсэн орлогоос гадна нэмэлт орлогын эх үүсвэртэй болно. Дээр нь мөнгөн болон бусад шагнал хүртэх магадлалтай.

Эрүүл мэнд:
Илүүдэл жинтэй Арслан таагүй асуудлууд үүсэхээс сэргийлэн энэ сард турах арга хэмжээ авах хэрэгтэй. Дагнасан хүнсний дэглэм сахь, эсвэл ургамлын гаралтай хүнс, бүтээгдэхүүн ахиу хэрэглээрэй.

Азтай өдөр: 1, 5, 8, 10, 13, 27.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 2, 6, 12, 20, 23, 26

ОХИНЫ ОРД

Амгалан тайван сар, Охины бүх юм бүтэмжтэй, таатай байна. Гэвч сөргөлдөөн дэгдэж болзошгүй, таны эсрэг тэмцэх хүмүүс гарч ирэх магадлалтай. Өдөөн хатгалгад бүү авт, зөрчилдөхгүйг хичээ. Бууж өгч болохгүй. Өөрийн зөв гэдгээ баталж чадахгүй, сүүлдээ та нарын маргаан дайн болж мэднэ. Та энэ бүхэн өөрт хамаагүй мэт царайлж, хов живийг үл хайхар. Хэрэв танд шаардлага тавин хүчтэй дарамт үзүүлбэл хариу барих хэрэгтэй. Эхлээд та яагаад эргэн тойрны хүмүүстэй зөрчилдсөн шалтгааныг өөрөө олох ёстой.

Хайр сэтгэл, гэр бүл: 
6-р сард Охин нилээд хөнгөмсөг байх төлөвтэй. Хүмүүстэй амархан танилцаж, харилцаа холбоо тогтоох болно. Маргаашийг үл бодон, цааш яах бол гэж санаа зовохгүй. Гэхдээ л амрагийн харилцаа удаан үргэлжлэх байх. Таны бодож байснаас илүү олон гайхамшиг амьдралд тохиолддогийг анзаар. Хайртай хүнтэйгээ маргалдсан ч харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй. Бэлгийн харилцаа улам сонирхолтой болно. Гэр бүлтэй Охинд бага зэргийн асуудал үүсч магадгүй. Амьдралын зарим асуудлаар үзэл бодол зөрчилдөнө.  Хэрэв та хоёр үнэхээр бие биедээ хайртай бол амархан эвлэрнэ.

Ажил, мөнгө санхүү: 
Ажил дээр жаахан урам хугарах шинжтэй. Зорилгодоо хүрэх гэж их зүтгэсэн ч бүтэлтэй юм болсонгүйг ухаарна. Та энэ төсөлд оролцохыг хүсээгүй бөгөөд зүгээр ятгалганд автсан байх. Ямар ч гэсэн оройтоогүй дээрээ ухаарсан нь болж. Ажлын байран дээр хүндрэл гарч болзошгүй, харин та үүнд бэлэн байхыг бодоорой. Удирдах ажил хийдэг Охины байр суурь ганхаж эхэлж магадгүй. Хов жив, гүтгэлэгийн золиос болохоос сэрэмжил.

Эрүүл мэнд: 
Энэ сард цэвэр агаарт их зугаалаарай. Амьдралын идэвхтэй хэлбэрийг эрхэмлэ, тэгвэл эрүүл байна. 6-р сарын сүүлээр санамсаргүй бэртэл гэмтэл авахаас сэрэмжил. Эм ууснаас болж харшил үүсэх буюу өөр сөрөг үр дагавар илэрч магадгүй.

Азтай өдөр: 1, 3, 8, 10, 24, 28.
Анхаарал болгоомжтой байх өдөр: 2, 7, 14, 21, 25, 26.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …