“Номинталс” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “гомдол” ихтэйгээр хамтлагаа орхисон. Түүний сэтгэгдлээс харахад өөрөө ч бус нөгөө хоёр нь л “Дээгийгээ жийчихсэн үү” гэж харагдаад байгаа.
Тэгвэл ах нарын энэ үйлдлийг “Guys”-ын дүү нар нь дагав уу гэмээр явдал болжээ. Тухайлбал, саяхнаас тус хамтлагийн дуучин Уугий буюу Х.Бат-Ундрал хилээр хар тамхи оруулахыг завдсан хэрэгт холбогдож, цагдан хоригдож байгаа тухай мэдээлэл цацагдах болсон юм.
Цагтаа хүүхэд залуусыг байлдан дагуулж явсан, одоо ч заримд нь үлгэр дууриалал болж яваа “BoyBand”-ууд уг нь ингэж хүн чанаргүй зан гаргацгааж болмооргүй л байна. Олон жил жаргал зовлонгоо хуваалцаж байсан найзыгаа хормын дотор танихгүй хүн болгож, олон нийтэд юу ч болоогүй мэтээр мэдээлж болдог гэдгийг үлгэрлээд байгаа юм уу хаашаа ч юм. Нэр хүндээ дагаад нийгмийн хариуцлага, ёс жудаг гэж баймаар.