Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан: “Эрчим хүчний үр ашиг төсөл хэрэгжиж эхэлсэн нь барилгын дулааны алдагдлыг бууруулах чухал ажил болсон”

52d10f77-448e-4175-a443-68457151078cАймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ерөнхий боловсролын 12 жилийн 2 дугаар сургуулийн их засварын ажилтай танилцлаа. Тус сургуулийн барилгыг Орон нутгийн хөгжлийн сангийн 150 сая төгрөг, Жаргалант сумын ОНХС-ийн 50 сая төгрөг, Щвейцарийн хөгжлийн агентлаг, Германы эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны яам хатран 580 сая төгрөг нийт 780 сая төгрөгийн төсөвт өртөгөөр 920 хүүхдийн хичээлийн байрны барилгын дулаан техникийн засварыг Тулгат багана ХХК-аар хийж гүйцэтгүүлж байна. Уг төсөл өмнө нь Жаргалант сумын 5-р цэцэрлэг, Дуут сумын хүн эмнэлэгийн байрны барилгын дулаан техникийн засварын ажлыг хийж хүлээлгэн өгсөн байна. 2-р сургуулийн их засварын ажлыг хийж дууссаны дараа Чандмань сумын цэцэрлэг, Жаргалант сумын 3-р цэцэрлэг, Халдвартын эмнэлэгт мөн хэрэгжих юм байна.

Түүнчлэн хичээлийн байрны засварын ажилд хэргэлэгдэх Дулаалгын хөөсөнцөрийг Орон нутгийн хөөсөнцөрийн үйлдвэрээс худалдан авч, хийж гүйцэтгэж байгаа нь орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжсэн ажил болж байгаа гэдгийг холбогдох удирдлагууд онцоллоо.

Ийнхүү аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Жаргалант суманд хийгдсэн зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

e2108a67-1072-49f8-ac95-6dd988c17d36

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …