“Трэнд” болох брэнд

ch_council_mn_1465200037_56f65gfd4g5dfgdfgrgrgdfgrgЗалуус өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо “өмсч” болох нь. Та гайхаж байна уу. Тэгвэл уншигч танд цоо шинэ “Трэнд” брэндийг танилцуулж байна. Дизайнер Цэрэндолгорын санаачилгаар зургаан залуус нэгдэж, “Трэнд” хэмээх Монгол брэнд урлажээ. Гар, ганзага нийлсэн Монгол залуусын анхны бүтээгдэхүүн олон удаагийн угаалт, эдэлгээ даах чадвартай даавуун футволк байх ажээ. Энэ брэнд жирийнхээс тэс өөр хэмээн өөрсдийгөө тодорхойлж буй. Учир нь олонд танигдсан, залууст үлгэр дууриалал болох тамирчин, жүжигчин, загвар өмсөгчдийн зурагтай, хэлсэн үгийн ишлэлтэй байх ажээ. Уг брэнд анхны бүтээгдэхүүний ковероор дэлхийн кино урлагийн салбарт мөрөө гаргасан жүжигчин Б.Амарсайхан, дэлхийн боксийн рингэнд Монголынхоо тугыг мандуулж яваа олимпийн мөнгөн медальт Б.Төгсцогт, Мөнхийн залуу гэх тодотголтой загвар өмсөгч П.Одгэрэл, залуу загвар өмсөгч Б.Ялгуун нарыг сонгосон байна.

Ц.Тунгаа


Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …