Бельгийн Вант Улсад “Монгол бөхийн дэвжээ” нээгдлээ

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа “Дэлхийн Монголчууд“, “Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр“ – үүдийн хүрээнд Бельгийн Вант Улсад ажиллаж сурч амьдарч буй өсвөр үе, залуучуудынхаа бие бялдар өв тэгш хүмүүжлийг дэмжиж, тэдний дунд үндэсний болон олон нийтийн спортыг хөгжүүлэх зорилгоор 17-р жарны Гал бичин жилийн зуны дунд хөх морин сарын шинийн дөрвөний Дашнямтай энэ өдөр MУ-аас тус улсад суугаа ЭСЯамны дэмжлэгээр

fd51f945162db4cf073af73d3f218b75

Бельгийн Монголчуудын Нэгдсэн Холбооноос зохион байгуулж байгаа “Монгол бөхийн дэвжээ”- Антверпен хотын Линкероевер дүүргийн номин ногоон дэнж дээр албан ёсоор нээгдэж, баяр наадмын хүчит бөхийн барилдааны бэлтгэлээр гараагаа эхэллээ. “Монгол бөхийн дэвжээ”- ний нээлтийн барилдаанд МУ-ын сумын заан Э.Хангай монгол бөхийн дэг журам, бэлтгэл сургуулилтын арга барил, мэхийн хувилбаруудаас зааж, “Шагайн тойром Антверпен -Монгол соёлын наадам”-д 2013 онд түрүүлсэн залуу бөх Э.Манлайбаатар, 2016 онд түрүүлсэн залуу бөх Б.Содбаяр болон залуу бөх Э.Тулга, Н.Анхбаяр, бөх сонирхогч Б.Батбаяр, Д.Баясгалан, Т.Эрхэс (4нас), А.Хатантуул, С.Ирмүүн (3сар) нар оролцлоо.

Монголчуудын Нэгдсэн Холбооны дэргэдэх “Монгол бөхийн дэвжээ”- нь цаашид байнгын ажиллагаатай бэлтгэл сургуулилт хийж, ирээдүйн алдар цолтой аваргуудыг төрүүлэхийг бэлэгдэж энэхүү дэвжээний дасгалжуулагч багшаар ажиллах МУ-ын сумын заан Э.Хангайд Бельгийн Монголчуудын Нэгдсэн Холбооны БАТЛАМЖ бичгийг, алд цэнхэр хадагийн хамтаар гардуулав.

etoim.mn

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …