Ч.Ганхуяг аавдаа захидал бичжээ

ganhuyag  Дэлхийн 18 оронд тэмдэглэдэг “Аавуудын баяр”-ын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Хас” банкийг үүсгэн байгуулагч, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Ч.Ганхуяг аавдаа зориулж сэтгэлийн үгээ бичжээ. Тэрээр твиттер хуудаснаа аавдаа бичсэн захидлаа оруулжээ.

Алс холоос ширтэн суугаа аавдаа

Сайн байна уу, та? Таныгаа гэнэт ихэд санав, хүү нь. Тэгээд захиа бичээд үлдээе гэж бодлоо. Та эргэж ирдэггvй тэр газар руу яваад яг хорин жил боллоо. Ээж сайн. Хоёр дүү биднийг хүний дайнд хүргэх гэж өөрийгөө хайрлалгүй зүтгэсэндээ. Одоо л нэг амсхийгээд сайхан болох байх.

 Энэ жил 60 насыг зооглох нь, ижий минь. Бид хэд ярьж байгаа, сайхан тэмдэглэнэ ойг нь энэ намар. Уг нь та ч байсан болоосой гэж бодох юм, хүү нь. Бага хүү тань 27 хүрлээ. Сургуулиа төгсөөд ажил хийж яваа. Сайн ч, сайхан ч залуу гараад ирсэн тэр маань. Таныг маш их санагдуулна.

Сайн өвөө гэж таныг таньдаг болсон 7 ач зээтэй болсон шүү, та! Цаг амархан хөвөрчээ. Хүү нь таны нэрийг ямагт өндөрт авч явах гэж хичээсэн, энэ 20 жилд. Дутуу дулимаг зүйл ч зөндөө хийлээ. Уучлаарай. Хоёр дүүгийн хамт бид танд нэг зүйлийг амлая: хэзээ ч санаатай таныхаа нэрийг хөсөр хаясан үйлдэл бид хийхгүй. Улс орон ард нийтийнхээ төлөө бид ямагт явнаа. Манлайд нь. Яг тань шиг. Энхрий ижийгээ халамжилж, дүү нараа хайрлаж, бяцхан үрсээ сайн хүмүүс болгоноо. Эх орныхоо төлөө өөрийгөө хайрлалгүй зүтгэнээ. Андгайлъя, таныхаа нэрээр. Танд мөнхөд хайртай том хүү чинь. Тэнгэрийн орондоо та тавтай суугаарай. Аливаа юманд бүү санаа зовоорой. Би бүгдийг сайхан байлгана.

Таны ууган хүү, Хуягаа” хэмээн бичсэн байна.

 Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …