УИХ-ын сонгуулийн 63-р тойрогт нэр дэвшигч Т.Аюурсайхан, НИТХ-ын сонгуулийн 45-р тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан нар Налайх дүүргийн иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна.
“Бид зүтгэнэ, Хамтдаа хөгжинө” уриатай МАН-аас нэр дэвшигч хоёр “Сайхан” залууг дэмжихээ илэрхийлж олон хүн цуглажээ. Тэдний өнөөдрийн уулзалт Налайхын эрүүл мэндийн төвөөс эхэлсэн бол сүүлийн уулзалт Налайхын 4 дүгээр зөрлөг буюу Баянгийн бүрдийн сонгогч олонтой уулзаж тэднийхээ санал бодлыг сонслоо. Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан, Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд, Дулааны станцын ажилтан, албан хаагчид, Банкны салбарынхантай уулзсан нэр дэвшигчдийн өнөөдрийн уулзалт амжилттай үргэлжилсэн юм.
Уулзалтын үеэр иргэд нэг асуултад хариулт авахыг хүссэн нь НИТХ-ын 45 дугаар тойрогт нэр дэвшигч С.Амарсайханд хандсан асуулт байв. III хорооны нэрээ нууцалсан иргэн Д /нэрээ нууцдахыг хүссэн/ нэр дэвшигч С.Амарсайханд хандан: “Сонгуулийн сурталчилгаа хийж яваа олон нам, нэр дэвшигч нар өөрийн хийж хэрэгжүүлсэн буюу цаашид хийх ажлынхаа тухай мөрийн хөтөлбөрөө иргэд сонгогчид бидэнд тарааж, уулзалт хийж байна. Таныг Налайхын уугуул хүү мөн гэдгийг, өнгөрсөн дөрвөн жил Нийслэлд Налайхчуудыг төлөөлж сайн ажилласныг бид мэднэ. Гэвч таны санаачлан хэрэгжүүлсэн Үйлдвэр технологийн паркийн ажлыг 2012 оны НИТХ-д МАХН-аас намын жагсаалтаар орсон Н.Баяр гэдэг залуу би энэ ажлыг хийж яваа гээд л яриад байна. Эмнэлгийн асуудлыг ч гэсэн бий хийсэн гээд ярих хүн юм. Та өөрийн нэрээр хөөцөлдөж шийдвэрлүүлсэн ажлуудаа өөрөө хянаад явж болдоггүй юм уу? гэв.
Дээрх асуултад нэр дэвшигч С.Амарсайхан ийн хариулсан юм.
“МАН-АН-МАХН-ХҮН-ий Налайх гэж байхгүй Бидний Налайх” гэж бий
“Миний хувьд ажил амьдралын аль алинд хэлбэр гэхээсээ илүү агуулгад ач холбогдол өгдөг зарчимтай хүн. Үйлдвэр Технологийн Паркийн ажил бүтээн байгуулалтыг “Налайхын төлөөлөгч юм чинь чи хариуцаад яв” гээд төлөөлөгч Баярт хариуцуулсан нь үнэн. Тэр хүний хувьд би ганцаараа хийж яваа гэж ярих эрх байхгүй гэж бодож байна. Би 2012 оноос хойш өөрөөр хэлбэл Налайхаас НИТХ-д сонгогдсон цагаасаа хойш хөөцөлдсөн нэгдсэн эмнэлгийн ажил ч шийдэгдэж барилгын ажил нь эхлэх гэж байгааг би хийсэн гэж ярьж яваа нэр бүхий хүмүүс ч бийг иргэд сонгогчид уулзах үеэр хэлж байна. Уг нь хийж хэрэгжүүлнэ гэж хөөцөлдөөд шийдэгдэхээр болсон ажлууддаа хяналт тавиад байгаа ухаантай. Харамсалтай нь хийж хэрэгжүүлэх нь бүү хэл анх намайг ийм ажил Налайхад хийнэ гэж зүтгүүлж яваа ажлыг маань дэмжихгүй гэж байсан хүн хүртэл шийдэгдсэнийхэн дараа ирж тууз хайчлах, шав тавих гээд нээлтийн арга хэмжээнд нь ирж наагуур цаагуур нь харагддаг увайгүй хүмүүс байна. Даан ч би тэдний үг, үйлдэлийг хянаж чадахгүй юм. Надад өөрөө хийгээгүй ажлаа хийсэн, хэлсэн үгээ хэлэх хүний мөсгүй жудаг байхгүй. Налайхын иргэдэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа жил бүрийн цагаан сараар тайлагнаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед нэр дэвшиж байх үеийн мөрийн хөтөлбөрт энэ хийсэн, зүтгүүлсэн одоо ажил хэрэг болох гээд эхэлж байгаа ажлуудын тухайд анхнаасаа тусгагдсан байгааг харж болно. Тэр ч утгаараа би өөрийн төрж өссөн Налайх нутаг цаашлаад Монгол улсынхаа хөгжлийн төлөө тууштай тэмцэж, үнэн шударгын төлөө дуу хоолойгоо өргөх болно. Гэхдээ та бүхэн энэ удаагийн сонгуулиар надад болон УИХ-д Налайхчуудыг төлөөлөн нэр дэвшиж буй Т.Аюурсайханыг маань дэмжвэл бид үе тэнгийн залуус хүчээ нэгтгэж хамтдаа зүтгэх болно. Хийсэн ажил, хийх ажлаа хэн ямар ч намын нэр дэвшигчид иргэд та бүхэнд танилцуулах нь зүйн хэрэг. Хамгийн гол нь АН-ын Налайх, МАН-ын Налайх эсвэл ХҮН, МАХН-ны Налайх гэж байхгүй гагцхүү Монголын Налайх буюу та бид бүгдийн л Налайх гэж бий. Тиймээс хэн нэгний хийх, хийсэн ажлыг үгүйсгэх нь шударга бус явдал юм. Бид та бүхнийхээ төлөө шударга өрсөлдөнө” гэлээ.
Ийнхүү даруухан бөгөөд шударга үнэн ялна хэмээн бардам хариултыг өгсөн НИТХ-ын 45-р тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайханыг Налайхчууд дэмжинэ гэдгээ хэлж, Налайх хотынхоо ирээдүйн хөгжлийн төлөө шантралгүй, нугаралгүй, тууштай зүтгэж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд нэр дэвшигч хоёр залуугаараа бахархаж байгаагаа дурьдлаа.
Х.Баяр
НИТХ-ын сонгуулийн 45-р тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайханы штабаас бэлтгэв