NBA-гийн финалын цувралын зургаа дахь тоглолт “Кливленд”-ийн хожлоор дуусч улмаар цувралд хоёр баг 3:3-аар тэнцэж, долоо дахь тоглолт гарахаар болсон. “Голден Стэйт”-ийн Стефен Карри зургаан удаа алдаа гаргаж, улмаар тоглолтыг дуусгаж чадаагүй билээ. Харин энэ тоглолтын дараагаар Карригийн эхнэр олон нийтийн сүлжээнд ингэж бичээд дараа нь устгажээ.
“Би тэднийг хүндлэхээ болилоо. Намайг уучлаарай, гэхдээ энэ бүхэн мөнгөний төлөө зохион байгуулалттай хийсэн ажил. Эсвэл олны анхаарлыг татах гэсэн арга. Яг аль нь вэ гэдгийг мэдэхгүй. Гэхдээ би дуугүй суухгүй. Дөнгөж саяхан өөрийнхөө нүдээр харлаа шүү дээ” гэж Карригийн эхнэр бичжээ.
Карригийн эхнэр Айеша тав дахь тоглолтын дараагаар шүүгчийг торгохыг шаардаж байсан билээ.
time.mn