Н.Энхбаярыг цагаатгуулахаар ОУ-ын байгууллагад хандана

enhbayr aa   МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралджээ. Хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган уучилал үзүүлсэн асуудлыг намын гишүүд ярилцсан байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллагдсанаас хойш анх удаагаа Гүйцэтгэх товчоо хуралдсан нь энэ юм. Гэхдээ намын дарга Н.Энхбаяр энэ хуралд суугаагүй байна. Учир нь тэрээр биеийн байдал нь тааруу байгаагаас Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын даргад уучилал үзүүлж сулалсан асуудалд МАХН-ын зүгээс хэргийг нь хэргэсэхгүй болгож, түүнийг цагаатгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Гүйцэтгэх товчооны хурлаар ч энэ асуудлыг хэлэлцэж Н.Энхбаярыг цагаатгах ёстой гэсэн байр суурин дээр нэгджээ. Иймээс олон улсын байгууллагад хандахаар болсон байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …