Төгс галбиртай бүсгүйчүүдийг хаана харж болох вэ

Аялал жуулчлалын Expedia үйлчилгээний зүгээс төгс бие галбиртай хүмүүсийг хаана харж болох талаар санал асуулга явуулсан байна. Судалгаанд дэлхийн 24 орны 11 мянган хүн оролцжээ. Тэдгээрийн ихэнх нь хамгийн сайхан хүмүүсийг Европын наран шарлагын газруудад харж болно гэсэн нь тохиолдлын хэрэг биш юм хэмээн  PRNewswire-д мэдээлсэн байна.

Санал асуулгад нийт оролцогчдын 24% нь европчуудыг магтсан бол 17% нь Карибын тэнгисийн орнуудын хүмүүс сайхан гэж, 14% нь АНУ-ын иргэдэд талтай хандсан аж. Ялангуяа америкчууд хамгийн гоолиг хүмүүс гэж бараг ихэнх нь санал нэгтэй өгүүлсэн гэнэ. Мөн судалгаанд оролцогсдын 46% нь Аполлон, Афродита нарыг Флорида, Хавайн наран шарлагын газруудад харж болно гэжээ.

Түүнээс гадна, санал асуулгыг зохион байгуулагчид ямар орны иргэд нүцгэнээр наранд шарахыг хүсдэг талаар асуусан байна.

Энэ талаар хамгийн их саналыг австричууд /28%/, дараа нь германчууд /25%/, тэгээд америкчууд /18%/ авчээ.

Мөн далайн эрэг дээр бүрэн нүцгэлээд наранд шарахад бэлэн гэдгээ нийт оролцогчдын 10% илэрхийлсэн бол энэ талаар хамгийн даруухан нь Өмнөд Солонгос, Малайзын иргэд байсан аж.

Эх сурвалж: ZONE.MN

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …