Азийн хөгжингvй орнуудын дунд Япон улс амиа хорлолтын тvвшингээр тэргvvлдэг. Үүний учир шалтгаан нь тэдний эртнээс уламжлалтай “харакери гэгч зан үйлээс улбаатай” гэж судлаачид үздэг. Энэхүү зан үйлийг Японы самурай нар эртнээс хийж занш байна. Тэд үүргээ биелүүлж чадаагүй, эзнээсээ урвасан, буруу зүйл хийсэн үедээ олны өмнө буруугаа хүлээж гэдсээ хүйлж өөрсдийгөө егүүтгэдэг байсан юм. Энэ нь нэг талаар Япон хүний хариуцлагын цусанд нь шингэсэн ухамсар байж болох. Магадгүй тэд эртнээс улбаатай өөрийгөө егүүтгэх байдлаас айдаггүй байх.
Япон хүүхэд, залуусын амиа хорлолтын шалтгаан нь бүтэлгүй хайр дурлал, эцэг эхтэйгээ ойлгоцохгүй байх, дуугүй ноомой хүүхэд хэсэг бүлэг хүүхдүүдэд байнга дээрэлхүүлэхээсээ залхан сэтгэлээр унан гутарч байхад интернэтээр болон найз нөхөд нь амиа хорлох тухай зааварчилгаа өгдөг аж. Энэ нь залуу үеийнхний сэтгэхүйд нөлөөлж амиа хорлоход хүргэдэг байна. Японд “Хvvхэд залуусын залгамж vе” бvрт амиа хорлох ямар нэг зартай арга байдаг гэнэ.
Сүүлийн жилүүдэд Японд хүхрийн устөрөгчөөр амиа хорлох явдал их байсан бөгөөд уг бодис Япончуудын дунд хурдан алдаршсан аж. Уг хорт бодисыг хvрээлэн буй орчин, ард иргэдэд учруулж буй аюулынх нь улмаас тvvнд тавих хяналтыг 2008 оноос эхлэн засгийн газар чангатгажээ.
Энэхүү бодис нь агаарт дэгдэн амьсгалын замыг боож агаараар хордуулдаг асар хортой бодис юм. Хүхрийн устөрөгчөөр амиа хорлосон хvнийг олсон хvмvvс ноцтой хордлого авах нь бий. Нэгэн Япон хөвгvvн хvхрийн устөрөгчийн хийгээр амиа хорложээ. Гэтэл хүүгийнхээ цогцсыг анх олсон ээж нь мөн хийнд хордон амиа алдаж байсан гэнэ.
Интернэтэд жорлон, ванн цэвэрлэдэг бодисыг хаанаас худалдаж авах, яаж хооронд нь найруулж хор гаргах, хорт хийгээ яаж хурдан ашиглаж, “vйлчилгээг нь мэдрэх” зэргийг тайлбарласан байдаг нь амьдралд гутарсан хүүхдүүдэд амиа амархан хороох шалтгаан заавар болдог байна. Японы эрх баригчид энэхүү интернетийн амиа хорлохийг дэмжсэн
веб хаягуудыг хатуу хориглож амиа хорлолтыг багасгах арга хэмжээ авч байгаа ч хvvхэд залуус интернэтийн хаанаас л бол хаанаас Япон хэл дээр ийм зааврыг олж амь настайгаа тооцоо бодсоор байна.
Япон улс 1998 онд эдийн засгийн хямралд нэрвэгдэхэд амиа хорлолт оргил vедээ хvрч байжээ.
О.Наранцацралт