10.000 морьтон Монголчуудын их жагсаалын үйл ажиллагааг хэждхэн мөчийн өмнө дүгнэж Дэлхийн Гиннесийн байгууллагын шүүгч үг хэлж, “Дэлхийн дээд амжилтын батламж”-ыг Монгол улсын Улсын Их Хурлын Дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд болон ММСУХ-ны ЕНБД П.Сэргэлэн нарт гардууллаа. Морьтон Монголчуудын жагсаалд 11125 хүн оролцсон бөгөөд “ Дэлхийн дээд амжилт батламж “-ыг М.Энхболд гуйа гардан авсныхаа дараачаар “ Морьтон Монголчууд морио унаж дэлхийн дээд амжилтыг тогтоож чадсан сайхан өдөр байна. Энэхүү үйл ажиллагаанд дөрвөн настай балчраас эхлээд 80 настай буурал хүртэл оролцлоо. Монголчууд морио унаад дэлхийн талыг эзэлж байсан бол харин өнөөдөр дэлхийд өөр нэгэн байдлаар амжилт тогтоож чадлаа. Өнөөдөр бол Монгол түмний хувьд түүхэн өдөр “ хэмээсэн юм
Маргааш Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” монголын үндэсний хурдан морины уралдаан хүй долоон худагт явагдана.