“Сайхан” наадаж сурах юмсан

13606895_1760812917492915_2331696175491484001_nЖил бүрийн наадмын бөхийн барилдаан хуудуутай болдог болоод удаж байна. Начры найрааны талбар болсон Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ адаг бүүлдээ монгол бөхийн нулимс асгаруулдаг талбар болов. Монголчуудын хүндэтгэн дээдэлдэг хүчит бөхчүүдийн жудаг журам хаашчсан вэ гэж асуумаар санагдах. Тэд  зүлэг ногооон дэвжээн дээр эр бяр, уран мэхээ гаргахаас илүүтэй  аваа өгөө, уур ундууцалын талбар болгож байгааг анхаарахгүй  бол болохгүй болжээ. 13620979_1640858846232216_1499410620380364738_nУнасан бөх нь унаагүй гэх, унасан хойно өрсөлдөгч бөхөө босгохгүй дарж хэвтэх, өрсөлдөгчөө хөөж яваад мөргөх, хазах, нудрах  гэх мэт бараг л “хагас зодоон” болохоо шахдаг явдал гаарсаар байна. Энэ жил 10 гаруй улсын начин цолтон шинээр “төрсний” талаас илүү хувь нь найрааны начин гэж наадамчид шуугиж байна.

Мөн дээр нь бөхчүүдийн барилдааны дүрэмд заасан барьц шодож сонгуулах дүрмийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэдгийг энэ жилийн наадам харууллаа. Хүч тэнцүүхэн бөхчүүд барилдахаас, барьц сонгохыг илүүд үзэж, үзэгч наадамчин олныг “хүлээлгэнэ”. Наадамчид уран мэх үзэх гэж ирсэн биш удаан хугацаанд хүлээж байж, азтан тодруулах агшин мэт барьц шодуулж, шоо хаян хэний талаар таарахыг тааварлана. Барьц сонгосон ч бөхчүүд хаялцалгүй баахан удна.

Ингэж байхаар 20 минутаас удаан хугацаагаар барилдсан, 3 удаа барьц сонгоод хаялцаагүй бөхчүүдийг сумо бөх шиг тойрогт оруулан хав барьнаас нэгнээ тухайн тойргоос түлхэж гаргах хүчний хувилбарыг сонгож барилдуулвал илүү санагдана.

За тэгээд 21-р зуунд амьдарч байж хэн унасан, хэн давсаныг техникийн боломжийг хянаж үзээд шийдвэрлэчихэж чадахгүй “хайм” барилдаан  хэмээн дахин барилдуулна. 1024 бөх бөрилдаж байгаа тохиолдолд 10-ны өдөр 1, 2-ын давааг барилдуулах байдлаар зохион байгуулалт хийж чадаагүйгээс барилдаан өдөртөө багтахгүй шөнө болтол үргэлжиллээ. Энэ мэтээр бид хэзээ “хуудуугүй” сайхан наадаж сурах вэ?c56c62_2003_x974

Харин нийт бөхчүүдийн хувьд үлгэр дуурайлал болгомоор, бас Монгол бөхийн жудагийн илэрхийлэл, монгол эр хүний ноён нурууны илрэл гэж хэлж болохоор  бөх бол Монгол улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр юм. Эрхэмбаяр аварга  барьж сонгуулахад огт цааргалахгүйгээр  сонгуулна, бас давлаа гээд өрсөлдөгчөө “дээрэлхэхгүй”, гараа “гозолзуулаад” гүйхгүй, давсан унасан аль ч тохиолдолд  тайван амгалан харагдана. Ийм л жудгийг бөхчүүд Эрхэмээ аваргаас сураасай  билээ.

Дараа жилийн наадам сайхан болоосой.

Ц.Мөнх

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …