С.Бодровын хэл ам дагуулсан киноны 2-р анги хийгдэх гэж байна

94645_max-middle

ОХУ-ын нэрт найруулагч С.Бодров Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн “Монгол” киноныхоо 2 дугаар анги буюу  үргэлжлэлийг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Өмнөх анги нь Монголын түүх судлаачид, эрдэмтдийн уурыг барьж, түүхийг гуйвуулсан кино хийлээ хэмээн зэмлэл хүртэж байсан тэрээр ийнхүү хоёрдахь ангийн зураг авалтын газраа сонгох ажилд ороод байгаа гэнэ.

2007 онд дэлгэцнээ гарсан “Монгол” кино дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж,  гадаад шилдэг кино номинацид мөн “Оскар”-ын шагналд хүртэл нэр дэвшиж байсан юм. Харин Монголчуудын хувьд түүхээс ихээхэн зөрөөтэй хийгдсэн байсан тул түүний чихэн дээр харанга буулгаж байсан юм. С.Бодров ОХУ-ын “Кинопоиск” цахим хуудасны сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Чингис хааны тухай киноны үргэлжлэлийн зохиол бараг бэлэн болсон.

Одоо киноны натурыг Монголд авах уу, Хятадад авах уу гэдгийг хараахан шийдэж чадаагүй байна. Миний хувьд энэ хоёр улсын алинтай ч гайгүй харилцаатай. Би Монголоос ирээд удаагүй байгаа. Өмнө нь Хятад руу ч яваад ирсэн. Би Хятадад амазон бүсгүйчүүдийн тухай түүхэн кино хийхийг бодож байгаа гэжээ.

Мөн тэрбээр Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн гурамсан кино бүтээхээр анхнаасаа эрмэлзсэн. Хоёр дахь кинонд Чингис хааны хижээл насны тухай өгүүлэх ба зураг авалт тун удахгүй эхлэх юм байна.

О.Наранцацралт

Ugluu.mn

 

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …