Үс ургуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Үс ургуулуудаг хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Зөвлөгөө №1

Таны үс их гэмтэж, хугарсан бол сүү хэрэглэхийг зөвлөж байна. Үсээ хүйтэн усаа сайн норгосоны дараа шүршигчтэй саванд хийсэн сүүгээ үс рүүгээ цац. Хагас цагийн дараа үсээ бүлээн усаар угаа. Энэ аргыг долоо хоног хэрэглэх үед таны үсний гэмтэл багасч, ургадаг байна.

Зөвлөгөө №2

Буцалгасан 50 грамм сүүн дээр хоёр халбага зөгийн бал хийгээд сайтар хутга. Дараа нь зөгийн балтай сүүгээрээ үсний уг болон үсний үзүүртээ түрхээд массаж хий. Энэ арга үсийг эрүүлжүүлэхээс гадна гайхалтай ургуулах болно.

Зөвлөгөө №3

Кокосын сүү үсийг хэдхэн өдрийн дотор хэдэн см-ээр ургуулдаг байна. Та үсээ угаасныхаа дараа энэхүү сүүгээр массаж хийгээд дараа нь хүйтэн усаар үсээ угаагаарай.

Зөвлөгөө №4

Тал гадилыг жижиглэн хэрчээд чидун жимсний тос дээрээс хийгээд үснийхээ үзүүрт түрх. 20 минутын дараа үсээ хүйтэн бүлээн усаар угаагаарай. Энэ арга таны үсийг хормын төдийд ургуулах болно.

Зөвлөгөө №5

100 грамм алимны цуу дээр нэг ширхэг өндөг хийгээд сайтар хутга. Үсээ шампуниар угаасныхаа дараа өндөгтэй алимны цуугаа хэрэглэ. Цуу ангижруулагч шиг үсийг зөөлрүүлж, торгомсог болгоно. Мөн үсний ургалтад сайнаар нөлөөлөх болно.

Зөвлөгөө №6

Чанасан төмсний усаар үсээ угаахад үс ургадаг байна. Та энэхүү аргыг 3-7 хоног хэрэглэхэд үр дүнг нь харна. Үсээ угаасны дараа шампань хэрэглээрэй.

Зөвлөгөө №7

Үсийг нойтон байхад нь самнах хамгийн муу. Тиймээс та үсээ хатсаны дараа самнаарай.

Shuud.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …