Улирлын онцлогоос хамаарч хацар улайх, нөсөө толбо, батга ихсэх асуудал гарч таны санааг зовоосоор байна уу . Тэгвэл санаа зовох хэрэггүй боллоо.
1. 1 цайны халбага нимбэгний шүүс, 25гр исгэгч, 1 хоолны халбага сүүг сайтар хольж хутгаад нүүрэндээ маск тавьж 20 минут болгоод бүлээн усаар угааж авна. Батга болон батганы сорвитой хэсэгт илүү сайн түрхээрэй.
2. 1 цайны халбага нимбэгний шүүсийг 2 хоолны халбага тараг эсвэл цөцгийтэй хольж хутгаад 15-20 минут маск тавина. Бүлээн усаар угааж арчаарай.
3. Өргөст хэмхийг маш жижиглэн хэрчээд тараг эсвэл сонгины шүүстэй хольж хутгаад нүүрэндээ түрхэж маск тавина. 20-25 минут болсны дараа бүлээн усаар угаагаарай. Дан ганц өргөст хэмхийг хэрчээд улайсан хэсэгт маск тавьж тайвшруулан зөөллөж болно.
4. Алим – Хацрын улайлтыг дор нь намдаана. Хацар чинь улайгаад халуу дүйгээд хэцүү байгаа бол алимыг нимгэн хэрчээд улайсан хэсэгт жин маск тавина. Хацарны арьс тайвширч улайлт намдах болно
Дээрх аргууд нь нүүрэн дээрх улайлт, сорви, нөсөө толбыг бүдэгрүүлэн арилгаж гэрэлтсэн цайвар арьстай болгож таны арьсны асуудлыг шийднэ.