Өнөө өглөөний 07.20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн XI хороо, “Скай резорт” цанын баазын ойролцоох төмөр замын гармаар галт тэрэг, том оврын ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой хэрэг гарсан. Ингээд хэргийн газар дээр очиж Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагаас хэргийн талаар асууж тодруулсан юм. Уг хэрэг гарсан төмөр замын гарам нь угаасаа байнгын хаалттай ашигладаггүй гарам байжээ.
Харин яармагаас тээврийн товчоо хүртэл тавигдаж буй шинэ замын ажилтай холбогдуулан “Эсто”ХХК энэхүү гармаар зам засвар явагдах хугацаанд гарамыг ашиглах зөвшөөрөл авчээ. Гарам өглөөний 08 цагаас оройны 09 цагийн хооронд нээгддэг байсан аж. Одоогийн байдлаар “Замын үүд” рүү зорчих чиглэлийн зургаан галт тэрэгний цагийн хуваарь хойшлогдоод байгаа юм байна. Одоо хэргийн газраас осолдсон вагоны сэг, ачааны авто машиныг зөөвөрлөх, төмөр замыг сэргээх ажил хийгдэж байна.
О.Наранцацрал
Зурагчин З.Байгалмаа
Ugluu.mn