18 цагааc хойш хоол идэхгүй байх нь турахад нөлөөлдөг үү?

1471224107_6dp7j2jrp2q2q4i6d56u4fl8sf

Жингээ хаяхын тулд ихэнх эмэгтэйчүүд орой 18 цагаас хойш хоол идэхээс татгалздаг. Тэгвэл энэ үнэн болов уу?

Эхний алдаа:
Маш олон эмэгтэйчүүд орой халуун хоол идэх нь таргалуулдаг гэж боддог байна. Үнэндээ худал юм. Таны идэх хоол хэр их хэмжээтэй байх нь огт хамаагүй юм. Хэр их тослог болон нүүрс ус агуулдаг нь чухал. Үүнийг мэдэхгүй хүйтэн хиамтай талх иддэг нь хамгийн том алдаа юм.
Хоёр дахь алдаа:
Орой жимс идэх нь таргалуулдаг гэх ойлголт.  Энэ бол худал юм. Жимсэнд их хэмжээний фруктоза агуулагддаг нь сайн хэрэг юм. Тиймээс жимсийг өглөө болон орой хэрэглэвэл амттай зууш болох төдийгүй биед сайн болох юм. Шөнө жимс идвэл гэдэс хөөлгөх аюултай байдаг тул шөнө хэрэглэхээс зайлсхийхийг бодоорой.
Гурав дахь алдаа:
Орой хөнгөн эсвэл бага хэмжээний хоол идэх. Тийм юм байхгүй ээ. Нийт өдөр идэх хоолныхоо 90%-ийг нь өдөр идчих юм бол 10%-ийн хоолонд таны бие цадах уу? Тиймээс харьцангуй зөв хувааж хооллох хэрэгтэй. Жишээ нь өглөө 40% өдөр 30% орой 30%.
Дөрөв дэх алдаа:
Хүн оройн хоол идэсний 3 цагийн дараа унтах нь зөв байдаг. Тэгвэл 18.00 цагт идсэн бол 21 цагт унтах нь зөв байх. Үгүй бол дахин өлсөж эхлэнэ. Гэвч орчин үеийн хүмүүс 24 цагаас унтах нь элбэг. 18 цагаас 24 цаг хүртэл сэрүүн байвал хэтэрхий их хугацаа дунд нь гарч байна.
Тав дах алдаа:
Ихэнх бүсгүйчүүд орой зөвхөн салат идээд хоновол турна гэж боддог. Харамсалтай нь таны сонголтоос шалтгаалах юм. Орой төмстэй майонезтай салат идвэл турна ч гэж юу байхав. Харин шинэ ногооны салат бага зэрэг бяслагтай идвэл хүссэн үр дүндээ хүрэхэд хурдан байна.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …