Хүүхдийг хамгаалалтын суудалд тээвэрлэхгүй бол 96 мянган төгрөгөөр торгоно

144075211155e021ef19f77

Замын Цагдаагийн Газраас “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” хэмээх сарын аян зохион байгуулж байгаа билээ. Энэхүү сарын аяныг 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 25-ныг хүртэл зохиох бөгөөд хамгаалах бүсийг хэрэглэснээр осолд өртсөн тохиолдолд автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард суусан зорчигчийг 25-75 хувиар гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг болохыг сурталчлахыг зорьж байгаа юм.

Мөн хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр ослын үед хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах бүрэн бололцоотой байдаг тухай иргэдэд мэдээлэл хүргэхээр зорьжээ.

Сарын аяны хүрээнд ЗЦГ-аас хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлсэн. Мөн хэрэв та суудлын бүс, хамгаалалтын суудал хэрэглээгүй бол хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 96 мянган төгрөгөөр торгож байгаа юм байна. 

Уг торгууль зөвхөн сарын аяны хүрээнд биш цаашид ч тогтмол үргэлжлэх юм байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …