Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувиар бууруулна

c6ol6lfaam8gnii1fmhq291pd

Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим салбарын цалинг бууруулна хэмээн мэдэгдсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр Сангийн яамнаас Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувиар бууруулна хэмээн мэдэгдлээ. Тухайлбал, Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатын хэлснээр, Сангийн яам Агентлагийн дарга нараас Ерөнхийлөгч хүртэлх Төрийн бүх өндөр албан тушаалтан болон аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хүртэл хувиар бууруулахаар болсныг мэдэгдлээ. Түүнчлэн Сангийн яам Төрийн өндөр албан  тушаалтнуудын гар утасны хэрэглээ, автомашины шатахууны зардлыг тодорхой хэмжээнд бууруулахаар төлөвлөжээ. Харин эмч, багш, цагдаа зэрэг төрийн жирийн албан хаагчдын цалинг бууруулахгүй хэмээгээд “МИАТ”, “Эрдэнэт” зэрэг Төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг мөн  бууруулахаар болсноо хэлэв.

Нинж

Ugluu-logo-7-1

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …