Эрүүл мэндэд нэн хортой, цусан дахь сахрын хэмжээг ихэсгэж, ясны сийрэгжилтэд хүргэдгийг нь мэдсээр байж бид кока-кола ундаа уусаар байдаг. Магадгүй энэ нь кока-коланд хүнийг донтуулагч бодис байдагтай холбоотой байх. Өнөөгийн кока-кола ундааны анхны жорыг 1886 онд Америкийн эмзүйч Жон Пемпертон гаргаж авсан гэх бөгөөд энэ жорыг хүнийг донтуулагч кокаин хэмээх бодис агуулсан кока ургамлын навчны ханднаас гаралтай гэдэг. Хэдий тийм ч үйлдвэрлэгч компаниуд ашгийн төлөө кока-коланы хор хохирлыг нуун дарагдуулсаар ирсэн байдаг. Тэгвэл саяхан дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий мэдээллийн агентлагуудын нэг болох “BBC”-д нэгэн ноцтой гэмээр мэдээлэл нийтлэгдсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна.
Тухайлбал, тус агентлагийн мэдээлснээр, Франц Улсын өмнө зүгийн Синь тосгон дахь Кока-кока ундааны үйлдвэрээс их хэмжээний кокаин /хар тамхи/ илэрчээ. Хар зах дээр 50 сая еврогийн үнэд хүрэх 370 кг кокаин бодис чухам яаж яваад ундааны үйлдвэрийн агуулахад байсан нь сонин байгаа бөгөөд өдгөө мөрдөн шалгах ажиллагаа ид явагдаж байна. Сонирхуулахад, кокаин нь хар тамхины төрөл дотроо хүчтэйд тооцогддог мансууруулагч бодис бөгөөд кока-коланы ундааны түүхий эд болох өтгөрүүлсэн нунжгай шингэн дунд ууттай байсан байна. Үүнтэй холбогдуулан шалгахад кока-коланы “хар тамхитай” түүхий эдийг Өмнөд Америкаас чингэлгээр ирсэн нь тодорхой болжээ. Хэрвээ ундааны түүхий эд болох өтгөрүүлсэн жүүс буюу нунжгай шингэн дотор нуусан ууттай хар тамхи тээвэрлэлтийн явцад ямар нэгэн байдлаар гялгар уутнаасаа асгарсан бол тэрхүү ундааны түүхий эд хор болох байсан биз ээ. Эсвэл ерөөсөө тэрхүү хорыг нь усаар шингэрүүлээд худалдаалдаг байж болох юм. Үүнийг яг одоо шалгаж байна.
Тиймээс хүнийг донтуулаад байдаг кокаинтай гэх кока-кола ундаад нэмэлтээр кокаин хар тамхи хийдэг эсэх нь тодорхой болох биз ээ. Ямартай ч, 370 кг кокаин Францын нутаг дэвсгэрээс илэрч, хураагдсан хамгийн их хэмжээний мансууруулах бодис болоод байна. Мөн мансууруулах бодисын яг хаанаас, хэн гэгч этгээд ямар зорилгоор илгээснийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн урьдчилсан байдлаар энэ хэрэгт үйлдвэрийн ажилчид ямар ч хамааралгүй болохыг тогтоогоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, кока-коланы үйлдвэрийн ажилчдаас хэн нэг нь эсвэл хэсэг бүлэг нь хар тамхийг үйлдвэрийнхээ байранд авчирч нуугаагүй аж.
Төгс