ОУВС Монголд туслахад бэлэн байна

gerry-rice1

Олон улсын валютын сангийн /ОУВС/ хэвлэлийн төлөөлөгч Герри Райс пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газрыг өнгөрсөн наймдугаар сарын дундуур Улаанбаатар хотод байгуулсан. ОУВС Монголд тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “ОУВС-гийн ажилтнууд Монголын шинэ Засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж, өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцсэн. Бид тус улсын нөхцөл байдлыг нухацтай ажиглаж байна. Тулгарсан сорилтуудыг даван туулахаар ажиллаж байгаа тус улсын засгийн газрыг дэмжихэд бэлэн байна” гэсэн байна.

Харин Монголын албаны хүмүүс ОУВС-гаас санхүүжилт хүссэн эсэхийг түүнээс тодруулахад хариулахаас татгалзжээ.

Өнгөрсөн жил дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унаж, Хятадад эрэлт буурсны улмаас тавхан жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан Монгол Улс хүндхэн байдалд ороод байгаа юм.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …