Өндөр үнэтэй цүнх худалдан авах яг л машин авахтай адил маш хянуур, сайн шалгаж байж авах хэрэгтэй. Албан ёсны газраас , маш нарийвчлан шалгаж авахыг зөвлөж байна. Дараах 7 аргаар шинжээд үзээрэй.
Илүү утас унжсан, оёсон утас болон цүнхний өнгө ялгаатай байх, жижигхэн алдуунууд гарсан бол бүгд хуурамч гэсэн үг. Брэнд цүнх нь төгс сайхан, ямар ч өөгүй байх учиртай гэдгийг битгий март.
Материал
Ихэнх брэндүүд цэвэр, ширүүн арьсаар цүнхээ урладаг. Тиймээс цүнхийг базаж, нугалж үзэх хэрэгтэй. Ямар нэгэн ором гарахгүй, нугарч, хэлбэрээ алдахгүй байх учиртай.
Цахилгаан ба цоожийг ажигла
Дагалдах хэрэгсэл, цоож, тав зэрэгт хаяг, үйлдвэр зэргийг бичсэн байдаг. Хэрвээ цахилгаан нь цулгуу байгаа бол дахин шалгаж үзэх хэрэгтэй. Жишээ нь Францад үйлдвэрлэсэн Hermes брэндийн цүнх дээр Hermes Paris made in France гэж мөнгөн оосор дээр товойлгон бичсэн байдгаас гадна худалдан авагчид зориулсан бяцхан зурвасыг мөн бичсэн байдаг.
Брэндийн нэр
Нэр болон шошго нь ямар ч алдаагүй цэвэр бичигдсэн байна. Хэрвээ ганц үсэгний булан нь хагас байх, буруу бичигдсэн байх төдийд дахин сайн шалгаарай.
Серийн дугаар
Энэ хамгийн чухал, брэнд цүнхийг хийхдээ серийн дугаарыг арилгахгүйн тулд маш сайн битүүмжилсэн байдаг. Харин хуурамч цүнхний серийн тоо амархан арилдаг аж.
Сав, баглаа бодол
Брэнд цүнхний сав баглааг хамгийн чанартай зүйлээр хийдэг болохоор ямар нэгэн жижигхэн ч алдаагүй байх учиртай.
Дэлгүүр явахаасаа өмнө үйлдвэрлэгдсэн загвар ямар өнгө, дотортой байгааг сайтар харах хэрэгтэй. Хэрвээ өнгө, дотор нь зөрж байвал хуурамч цүнх байна гэсэн үг.
emegteichuud.mn