Аз жаргалтай амьдралын 7 нууц

happy_day_2013_1

Эргэн тойрон стрэсс, бухимдалтай нийгэмд энгийн зүйлээс аз жаргалыг мэдэрч, амжилттай амьдрах хэцүү. Харин та хүсвэл аз жаргалын нууц маш энгийн. Аз жаргалыг энгийн зүйлээс олж чадвал амжилт өөрөө тань дээр ирнэ.
Ингээд аз жаргалтай амьдралын 7 энгийн нууцыг хуваалцъя.

1. Одоодоо амьдар

Болоод өнгөрсөн зүйлийн араас бодож, шаналан, стрессдэх хэрэггүй. Яг одоо өөрийн гарт байгаа зүйлдээ, яг одоо өөрт хэрэгтэй байгаа зүйлдээ л төвлөр. Одоодоо амьдар.

2. Даван туулах чадварыг ол

Ажилдаа дарагдаж стрессдэх нь тийм аймшигтай цаг үе биш. Харин эдгээр дарамтаас гарах аргаа олохгүй байх нь хамгийн аймшигтай юм. Иймээс стрессийг даван туулах аргаа ол.

3. Энергээ удирд

Хэрэггүй зүйлд удаан санаа зовохынхоо оронд хамгийн чухал асуудалдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй.

4. Юу ч битгий хий

Хэтэрхий их зүйлд санаа зовох нь бүтээлч байдлыг устгадаг. Удаан хугацаанд бодсоноор илүү сайн санаа гарах боломжтой.

5. Эрүүл амьдрах

Уур бухимдал стрессээс ангид дотоод амар амгалан бүтээх хэрэгтэй.

6. Хэвшмэл бүсээсээ гарах

Аюулгүй орчинг бүтээх амархан. Харин өсөж дэвших арга замыг олох хэцүү. Таны тархи шинэ ур чадварыг шаардаж байдаг. Гэхдээ өөрсдийн мэдлэгээ хангалттай гэж хүлээн зөвшөөрч суралцахаа зогсоодог. Өөрийн хэвшмэл бүсээс гарч шинэ орчинг эрэх нь тасралтгүй хөгжих арга зам юм.

7. Энэрэнгүй чанараа харуулах

Бусдын мэдрэмж, санаа бодлыг хүндэтгэх нь үнэ цэнэтэй харилцааг холбоо гэдгээ нотлодог. Бусдыг энэрэн хайрлах сэтгэлээсээ ичих хэрэггүй.

mlctraining.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …