101/105, 102, 103 дугаар руу тоглох болон шалтгаангүйгээр залгасан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ

image001Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын дуудлага, мэдээллийг 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг 103 тусгай дугаарын утсуудаар хүлээн авч, шуурхай удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна.

Тус төвд 2016 оны эхний 8 сард бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн:

  •  – 101, 105 тусгай дугаарын утсанд 130.000 иргэн хандсанаас 71 хувийг,
  • – 102 тусгай дугаарын утсанд 1.004.000 иргэн хандсанаас 19 хувийг,
  • – 103 тусгай дугаарын утсанд 933.744 иргэн хандсанаас 17 хувийг тоглож залгасан дуудлага эзэлж байна.

Тусгай дугаарууд руу хүүхдүүд тоглож залгах, мөн иргэд  утсаа шалгах зэргээр шаардлагагүй дуудлага хийн залгаж тус дугаарт  ачаалал үүсгэх нь  тухайн агшинд яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдийн дуудлагыг хүлээн авах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа юм. Таныг шалтгаангүй эдгээр дугаар руу залгаж байх тэр агшинд өөр хэн нэгний үхэл амьдралын зааг дээр холбогдох газраас тусламж хүсэн залгаж байгаа гэдгийг та бүхэн сайн санах хэрэгтэй.

Түүнчлэн бага насны хүүхэд гэлтгүй иргэд тусгай дугаарт андуурч залгах, өөрсдийн эзэмшиж байгаа гар утсандаа хайхрамжгүй хандсаны улмаас халаасан дахь утасны товчлуур дарагдах зэргээр холболт үүсгэдэг.

image003Та болон таны нэр дээр бүртгэлтэй утасны дугаараас тусгай дугаарын 101/105, 102, 103 утсанд 3-с олон удаа тоглож, эсвэл шалтгаангүйгээр залгасан дуудлага бүртгэгдсэн тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн  хүүхэд бол эцэг эх, асран хамгаалагчидад нь, мөн  иргэдэд Цагдаагийн байгууллагаас дараах  хариуцлагыг  тооцохоор болсон гэдгийг  анхааруулж байна.

(30.2 дахь хэсэг: Цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүн болон чөлөөнд гарсан цагдаагийн ажилтныг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна)

МЭДЭЭЛЭЛ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВ

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …