Зуун айл “хятад хороолол” болжээ

100 ail    Манай улсад хамгийн их хууль бусаар ажилладаг хүмүүс БНХАУ-ын иргэд байдаг. Тэгвэл одоо тэд бүр манай улсад төвхнөж амьд­рахаар шийдээд байгаа бололтой.  Учир нь өдгөө нийслэл­чүүдийн бараг 70 хувь нь орон сууцгүй байхад Хятад иргэд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хо­рооллыг тэр чигээр нь худал­дан авч цөөхөн хэдэн монголчуудын санхүүгийн чадваргүйг нь далимдуулан  олноороо ирж суурьших бол­сонд хүн бүр дургүйцэх боллоо.

 Тухайлбал хятадууд 100 айл, Гандан, Улаанхуаран гэх мэт газруудыг хэдийнээ Хятад хороолол болгож амж­сан. Хамгийн олон Хятад иргэдтэй  дүүргээр    Сүх­баатар дүүрэг тодроод байгаа юм. Учир нь 100 айлын барил­гын материалын ихэнх дэл­гүүрүүд өвөрлөгч ах нарын мэдэлд байдаг. Тиймээс тэд 100 айлын ор­чимд ашиг­лалтад орсон шинэ орон суу­цыг Хятад хороолол бол­гоод амжсан байна. Харин тус байранд амь­дардаг монголчууд хороо­ныхоо Засаг дарга нарт удаа дараа гомдол гаргаж байжээ. Гэтэл оршин суугчдын үгийг тоож сонсдог эрх мэдэлтэн нэг ч байхгүй байсан байна. Тухайлбал тус дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч Түмэнгэрэл “Энэ хо­роо­лолд хятадуудтай нэг дор хаяа залгаж  амьдрах  хэцүү болоод байна. Та нар ха­раарай, энд тэнд битүү хятад. Тэдний өмхий үнэр орцоор нэг тарж үнэхээр бөөлжис цутгах юм. Одоо бүр тэд давхар давхраар нь  худалдан авч байна. Гэхдээ ганц юмыг л гай­хаад байна. Уг нь гадны  ир­гэд Монгол улсад газар өмч­лөх эрх байдаггүй. Гэтэл үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эрх нь нээлттэй байдаг учраас орон сууцны үнийг улам их өсгөж байна. Нэг ёсондоо байранд ороход таван хувийн төлбөр нь дутуу байсан монгол хүний өмнүүр ороод мөнгөөр зодож авч байна шүү дээ.

Тэгээд ч 100 айлд бариг­даж байгаа барилгын ком­паниуд байрныхаа рек­­­ламыг олон нийтэд суртал­чилна гэж зовох юм байдаггүй. Орон сууцныхаа танилцуулгыг захаар явж тараахад л болоо. Энэ олон хятадуудын ор­шин суух хугацаа нь ямар байдаг юм бүү мэд. Үүнд хяналт тавьж байгаа эрх мэдэлтэн байдаг ч юм уу гэх зэрэг олон асуудлууд байна.

Энэ янзаараа ма­най улсын үндэсний аюул­гүй байдал алдагдаж нийс­лэлээр дүүрэн хятад хүү­хэд тэвэрсэн эмэгтэйчүүд салхи­лах вий гэж айх юм даа. Одоо энэ орсон байраа нэг хужаад зарахаар болсон. Охин хүүхэдтэй бид энэ хя­тадуудаас айх юм байна шүү дээ” гэж байв. Мэдээж энэ эмэгтэйн ярьсан бүгд үнэний ортой. Өдгөө хятад айлгүй орон сууц­ны хороолол гэж байхгүй болсон нь нууц биш. Тэдэнд шалгалт хийдэг холбогдох албаны хүмүүс гэж нэгээхэн ч байх­гүй болсны тод жи­шээ.

Уг нь аливаа  улс, оронд оршин суух эрхийн зөв­шөөрөл нь тухайн ул­сын хүн амын нэг хувиас хэтрэхгүй байх хуультай байдаг юм билээ.  Гэтэл цөөхөн хүн амтай Монголд хятадууд  шороо шиг олон болбол  Азийн ор­нууд шиг цус хо­лил­дон ааж­маар Хятадын Монгол гэдэг нь батлагдаж эхлэх өдөр ойртож  байгааг 100 айл орчмоор амьдарч бай­гаа хятадууд нүдэн дээр минь нотлоод байна.  Ямартай л зарим хорооны дарга нар “Энэ олон шороо шиг хятадуудыг яах вэ. Бид мөнгөтэй гэсэн шиг л загнах юм”  хэмээн зовлонгоо тоо­чиж байх вэ. Иргэд ч барил­гын компаниудын захир­луудыг орлогоо бодож хужаа нарт байраа зардаг хэмээж бай­сан.  Мэдээж барилгын ком­паниуд бол ашгаа бодож ашиглалтад орсон байраа хурдан зарж дараагийн бай­раа барихыг бодно.

Үүнд Гадаад харилцааны яам болон  Гадаадын иргэн, харьяа­тын албанаас энэ та­лаар  тодорхой арга хэмжээ авч энэ олон хятадуудын ху­далдан авч буй байруудад хяналт тавихүй аваас олон охид  хувь  заяаны эмгэнэлтэй байдалд орох нь байна. Энэ бүхнээс харахад бид  “Хятадын Монгол” болоход нэлээд ойртсон бололтой. Үндсэндээ Зуун айл “хятад хороолол” болжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …