Хүүхдийн зовлонгоор “хооллогсод”

Өнөөдөр хүүхэд хаана юу хийж, юу идэж, юунд итгэж тэмүүлж байгааг хүүхдийн төлөө газар, хүүхдийн төлөө төрийн бус байгууллагууд, сайн дурынхан хянаж ажилладаг байх ёстой. Гэтэл манайдаа хамгийн том хүүхдийн төлөө газар гэгч нь цаасан дээр ажиллаж, гаднаа гяланцаг дотроо паланцаг гэгч л дүртэй юм. Энэ олон жил хүүхдийн төлөө газар 10 хүүхдийн асуудлыг шийдвэрлэж ийм зүйл хийлээ гэх дорвитойхон “хөрсөн дээр буусан” ажил харагдахгүй юм. Тэд хүүхдийн төлөө бүхий л удирдлагаар хангаж ажиллах ёстой ч хүүхдийн баяраар мэнд хүргэж, оффистоо цаас “үйлдвэрлэхээс” өөр зүйлийг хийлээ гэх юм нийгэмд харагдсангүй.

olloo_mn_1404697972_child

Гэтэл зах дээр жилийн дөрвөн улирал тэрэг түрж, барс дээр ачаа зөөж, цай зарж, гар дээрээс наймаа хийж, гуйлга гуйж, хог түүж амьдарч байхад хүүхдийн төлөө газар тансаг оффисдоо усан орсон шигээ сууж байдаг байх нь. Хүүхдийн төлөө газрын дарга Дарь эхээс /гэр хорооллоос/ усанд орох боломжгүй газраас ажлаа хийх гэж ирдэггүй гэж бодогдож байна. Ямар “үйл хийгээд” усанд орох шаардлага байдгыг хэлж мэдэхгүй юм. Гэртээ усанд орсон хүн ажил дээрээ заавал Душ-дэх шалтгаан урган гарч ирдэг гэдэгт итгэхгүй байна. Магадгүй тогооч, мужаан, будагчин, грүшиг хүмүүс ажлын шаардлагаар усанд оролгүй яахав, гэхдээ дарга нар ажлын шаардлагаар өдрийн хэд хэд усанд орох шаардлага байхгүй гэж бодож байна.

Хүүхдүүд хоолгүй хонож, асран халамжлагчдаасаа айж эмээж амьдарч, орогнох байргүйдээ аюулаас зугтаж чадахгүй байхад тансаг том өрөөг цоожлон өөрийн эрх ямбыг эдлэж байгаад иргэд ихээхэн эгдүүцэж байна.

14358779_1263352127032455_8000891779684951698_n

untitled

Хүүхэд сайн байна, Монгол хүүхдээ хайрладаг, харамладаг улс хэмээн дэлхийд таниулахдаа та ичдэг үү?

Нэг өдөрт хүүхэд хэдэн клори хоол идэх ёстойг та ажил гэж бодож байна уу? Эмзэг бүлгийн хүүхдүүдтэй сэтгэл байвал та дунд нь ажиллаж, өргөж авч, хүүхдийн төлөө жинхэнэ юм хийсэн бол ард түмэн таныг хайрлах байлаа. Гэтэл өнөөдөр таныг, таны намыг, таны хийсэн бүхнийг, таны үр хүүхдийг үзэн ядахад хүргэсэн энэ их тансаглалын тань цаана та жаргалтай байна уу?

Нэг л төрийн бус байгууллагын дайнд хүрч ажиллаж чаддаггүй хүүхдийн төлөө газрын хэрэг өнчин ядуу, ядарсан зүдэрсэн, дарамтанд өртсөн, өвчилсөн хүүхдүүдэд маань хэрэг байна уу. Монголын төр тансаглалын өвчинд автаад нялхасаа үл тоомсорлож байна. Үүнийг аль нэг намын буруу мэтээр ярих байх гэхдээ аль ч нам, аль ч засаг байсан хүүхэд улс төрийн золиос болох ёсгүй юм шүү.

Б.Цацралт

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …