С.Амарсайхан: Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг зөвхөн барилга шинээр барих асуудал гэж ойлгож болохгүй

14522756_554703978073457_8573732702981747042_nБагш нарын баярын өдрийг жил бүрийн 10 сарын эхний 7 хоногт зохион байгуулдаг уламжлал тогтсон. Үүнтэй уялдуулан Налайх дүүргийн  сургууль цэцэрлэгийн багш нарын баярын арга хэмжээ  9 сарын 30-ны өдөр Налайх дүүргийн Соёлын төвд боллоо. Тус арга хэмжээний үеэр Налайх дүүргээс  НИТХ-д сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан багш нарт баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж  үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ: “Налайхчууд бидний хувьд боловсролын жишиг орчиныг бүрдүүлсэн, нийслэлийн хэмжээний тэргүүлэх боловсролын байгууллагатай болох боломж бий. Үүний тулд бид олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Боловсролын салбарын хөрөнгө оруулалт гэдгийг зөвхөн сургууль цэцэрлэгийн барилгыг шинээр барих асуудал гэж ойлгож болохгүй.

Сургууль цэцэрлэгийн сурагч багачуудын сургалтын орчин, ном сурах бичиг, тоглоом, тэд эрүүл аюулгүй орчинд сурах боломжийг хангасан байх, багш сурган хүмүүжүүлэгчдийн ар гэр, амьдрал ахуй нь баталгаатай байх гэх зэргээр боловсролын салбарыг системтэйгээр хөгжүүлэх цаг нь болсон гэж бодож байна. Товчхондоо бол бид Налайхын боловсролын салбарт “хувьсгал” хийнэ. Энэ хувьсгалын хамгийн том суурь, хүч нь Налайхын дүүргийн багш сурган хүмүүжүүлэгчид та нар минь юм.  Дүүргийн багш нартаа багш нарын баярыын мэнд хүргэе” гэсэн юм.

14433196_1228844670470005_765839483863844278_n14462814_554704168073438_1733824835986703695_n

Ц.Мөнх

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …