Г.Дэнзэнг АТГ-аас цагдан хорьжээ

527-147511967720150521220342-0f91c975ac54f5d8original
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас баривчилж, цагдан хорьсон байна.
Түүнийг ЗХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.
Уг хэрэгтэй холбогдуулан Г.Дэнзэнг гурван сар орчим хугацаанд цагдан хорьж байсан бөгөөд тэрбээр эсэргүүцлээ илэрхийлж өлсгөлөн зарласны улмаас бие нь муудан эмнэлэгт хүргэгдэж байсан юм. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж явсаар шинэ баримт гарч ирснээр ийнхүү АТГ-аас Баянзүрх дүүргийн шүүгч С.Батжаргалын захирамжаар баривчилжээ.

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …