Кесар хагалгааны ард мөнгө яригддаг нь эрүүл мэндийн буруу бодлого

Сүүлийн үед төрөх эмнэлгийн хэл ам тасрахгүй байгаа. Иргэний үнэмлэхээ мартсанаас болж эмнэлгийн үүдэнд төрсөн гэх, эмнэлэг хооронд “илгээгдсээр” байгаад замдаа төрсөн гэх мэт сэтгэл эмзэглүүлмээр зүйлс их сонсогдох юм. Гэтэл саяхан нэгэн хачирхалтай мэдээлэл авлаа. Үнэн худлыг нь мэдэхгүй ч төрөх гэж ирсэн эмэгтэйчүүдийн 70-с дээш хувь нь касьвер хагалгаа хийлгэдэг гэх. Монголоор хийсвэр хагалгааны аргаар хүүхдээ төрүүллээ гэх нийтлэг яриа.

hqdefault

Эмч нар ямар нэгэн заалт гарган ирж хагалгаа хийдэг байх л даа. Гэхдээ гурван удаагийн төрөлтийн дараа хийсвэр хагалгаа хийлгэсэн эх ч байна. Харин эмч нар яагаад хийсвэр хагалгаа хийх ийм дуртай болчихов оо гэж үү. Зарим нэг эх сурвалжийн хэлж байгаагаар эмч нар цалингийн нэмэгдэл гэж хийсэн хагалгааны тоогоор авдаг. Энэ нь энгийн төрөлтөөс үнэтэй дүнтэй учир хийсвэр хагалгааг олноор нь хийх болсон байх магадлалтай гэх. Үнэн тийм байдаг бол хэдхэн эмчийн нэмэгдэл мөнгөний төлөө өөрөөрөө төрж болох байсан хэдэн мянган эх хийсвэртэй болж байна вэ.

Бидний эцэг эхийн үед хийсвэр хангалгаа хийлгэж гэнэ гээд л их л аймарт боддог байж. Гэтэл одоо хэн ч байсан хийсвэрт орлоо гэдэг мэдээ ирэх болж. Хийсвэр хагалгаа дараа нь хэд хэдэн сөрөг дагавартай гэх. Бүрэн эдгэртлээ 2 жил орчим болох бөгөөд дахин жирэмслэх тоолонд оёдолд эхэс наалдах аюултай, гэдэс дүүрэнгэтэх өвчтэй болох, сэмж өөх наалдаж эдгэх, савны хий ихсэх, зүсэн авсан учраас босоо булчингууд тасарч унжуу давсагтай болох, сэтгэл зүйн хүнд байдал үүсэх гэх мэт хойшдоо хүндрэлтэй зүйлс их бий. Харин өөрийн хүүхэд биш л хойно хурдхан шиг хийсвэр хагалгаа хийж аваад цалин цавууны нэмэгдлээ бодсон нь мэдээж ямар ч эмчид дээр санагдах аж.

618ac265f4513d1dbig

Үүнээс харахад манай эрүүл мэндийн тогтолцоонд хагалгаа гэдэг утгаараа суусан байгаа нь “андуурал” болж. Харин үүнийг байгалийн жамаар нь эх барин авсан болгож өөрчилбөл хэдэн эх өөрөөрөө төрөх бол. Эмээ нар ярьдаг. “Төрөхөөс үлдсэн өвчин хүнд байдаггүй” гэх. Гэтэл тогтолцооны буруугаас болж ихэнх төрөх насны эмэгтэйчүүд төрөхөөс үүссэн өвчинтэй болж байна. Харин ч танд хийсвэр хийсэн эмч дотор нь багажаа мартаагүйд баярлаад өнгөрөхөөс өөрийг ярьж чадахгүй.

Эх үр хоёрыг мэнд “салгасан” л бол боллоо гээд  шинэ хүндээ баярлан өнгөрнө. Гэтэл энэ бүхний ард ямар том бизнес, урамшуулал явж байгааг иргэн анзаарах ч үгүй. Олон шавьтай болсон мундаг эмч нар хэлэхдээ хэдэн мянган хүүхэд эх барилаа гэхээс биш хэдэн мянган эхэд хийсвэр хагалгаа хийлээ гэхгүй шүү дээ.  Нэр хүндэнд нөлөөлдөггүй хэрнээ, цалин мөнгөнд жоохон ч гэсэн дэмтэй байдаг хагалгааны арга газар авсаа л байх уу. Эмч нарын цалинд нэмэгдэхийн хэрээр эмнэлэгт орж ирэх мөнгөн дүн ч нэмэгдэнэ шүү дээ. Ямартай ч эрүүл мэндийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол Монголын хүн ам нэг их өсөж чадахгүй нь. Учир нь хийсвэр хагалгаагаар 2-3 удаа төрөх боломжтой байдаг гэнэ. Хэнбугай ч байнга гэдсээ “нээлгээд” хүүхэд төрүүлээд байхыг хүсэхгүй шүү дээ. Ард нь гоо сайхан, эрүүл мэндээрээ дэндүү их хохирч байгаа болохоор. Үүнийг эрүүл мэндийн бодлого боловсруулагчид анхааралдаа нэг аваач.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …