Үдийн цайны цаг болоход дотны найз маань хамт хоолонд оръё гэсээр орж ирлээ. Ажилдаа дарагдаад завгүй байсан надад энэ өдөр гарах нь битгий хэл найзтайгаа мэнд мэдэх зав ч олдохгүй байлаа. Завгүй байгааг минь хараад ойлгосон найз маань “чамайг орхиод ганцаараа хоолонд орох ч муухай юм”… гэж хэсэг бологоширсноо “за за тэгвэл хоёулаа пицца, юм уу чикин захиалчихуу, хоолонд орно гэж цаг үрэхгүй шдээ” гэж сэтгэлээ. Харин миний хувьд тиймэрхүү хоолыг огтоосоо идэж чаддаггүй болохоор найздаа “ёстой хүртэж чаддаггүй гүнцэг тэр шүү” гэж үнэнээ хэллээ. Тэгтэл найз маань “тэгвэл хуушуур” гэлээ. “Тэрч болно шүү…
“Гэхдээ хуушуур олно гэдэг ч дээ… энэ хавьд хийдэг газар байхгүй шдээ” гэхэд…
өнөөх чинь “за одоохон захиалга өгөөдхий” гээд гараад явчихлаа.
Би ч дотроо хэзээ байхдаа хуушуур хүргэж ирдэг байсан юм бэ? Гэсэн шүү юм бодож дотроо энэ ч яг хуушууранд гарлаа шүү…
“Олдохгүй дээ… энэ хавиас” гэсэн шүү юм бодон суутал найз маань ороод ирлээ. Ийнхүү ойр зуурыг ярин сууж байтал нэг хүү сав баглаатай зүйл хүргэж ирсэн нь нь яах аргагүй хуушуур байв.
Найз маань “энэ Том хуушуур ёстой амттай дээр манай ажлынхан ажил ихтэй захиалж байсныг би сая санасан юм”. “Эмээгийн хийдэг байсан шиг том хуушуур шүү” гэж хоёул амтархан идэж хажуу хавийнхандаа ч хүртээлээ. Өнөө бидний захиалдаг пицца, чикнээс илүү аятайхан сав боглоо боодолтой жинхэнэ Монгол хоол байв. Дээрээс нь Монгол үндэсний зоогийг хүргэлтийн үйлчилгээгээр иж бүрнээр нь хүргэж өгч байгаа нь миний сонирхолыг ихэд татсан юм. Дараа нь хуушуур зөөдөг хүүгээс танайх үнэхээр сайхан хуушууртай юм аа “гэхдээ яагаад дандаа байцаа луувангийн салаад өгдөг юм бэ? Гэхэд өнөө хүү “энэ чинь тэр чигээрээ витамин дээрээс нь хоолыг хурдан шингээдэг юм”. “Бид нар аль болох үйлчлүүлэгч нарынхаа эрүүл мэндийг боддог” гээд гарлаа.
Өнөө хүүг хөдлөх гэтэл манай ажлын залуу “хүүе ах нь багшийн дээд” гээд суух гэтэл нөгөө хүү “ахаа энэ бол хуушуур хүргэлтийн үйлчилгээ хийдэг машин бид нар хүн суулгадаггүй юм” гээд авсангүй явчихлаа. Манай ажлын залуу ч “өө яасан сүртэй юм бэ? хоосон байж” гээд бухимдамгуй хэллээ. Гадны оронд бол пицца зөөдөг машинд жолоочоос өөр хүн огт суудаггүй. Энэ бол хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг гадны орнуудын жишиг стандарт юм. Харин Монголдоо энэ үйлчилгээг эдний хамт олон нэвтрүүлж сайхан хуушуураар түргэн шуурхай 24 цаг үйлчилдэг юм билээ.
Та бүхэн ч гэсэн сайхан хуушуур идмээр санагдвал 6 төрлийн сонголт, 4 төрлийн багцаар Монгол хуушуураа захиалж болох юм билээ. Мөн эднийх цагаан хоолтнуудад хүртэл зориулан төмстэй, өндөгтэй, амтат хуушуурыг хийдэг болсон юм байна. Дээрээс нь уух зүйлийн сонголт хийлгэж амралт чөлөөт цагт зориулсан сэтгүүл дагуулж өгдөг юм байна лээ.
Монголчууд бид анх удаа үндэсний зоогоо дуртай үедээ захиалан идэх боломжтой боллоо.
Дэлхийн хаана ч байдаггүй Монгол үндэсний зоогийг ард түмэндээ жинхэнэ амт чанартайгаар нь хүргэж байгаа анхдагч “Том хуушуурынхан” юм.
Ugluu.mn