Вампир домог болон аман зохиолд гардаг хүний болон амьтны цусаар хооллодог. Вампир нь өмнөд европд цус сордог хүн болон амьтад мэтээр яригддаг ба зарим оронд хүмүүсээс гадна, цус сорогч нохой болон аалзнуудыг вампирын төрөлд багтаадаг.
Эртний соёл иргэншилд нэрээ үлдээсэн вампир хэмээх ойлголт
бараг бүх соёл иргэншил, улс аймагт нэрээ үлдээсэн байдаг юм.
Шумерын домогт гардаг Акшарууд – Эд шөнө дунд эргэлдэн гүйлдэж нярай хүүхэд болон жирэмсэн эхчүүдийг ангуучилдаг байсан . Гэж тэмдэглэгдэн үлджээ.
Амиа хорлосон, алуурчин, гэм нүгэлтэн, өөрийн үхлээр үхээгүй нэгэн хүнд алуулсан, гэх мэт хар домын шидтэнгүүдийг үхэснийхээ дараа шулам вампир болон сэрцгээдэг гэж итгэдэг байсан Руминчууд хүүхдийн бунхан шарилийг бол 3 жилийн дараа, залуу хүнийхийг 5 жил, насанд хүрсэн хүний шарилыг 7 жилийн дараа дахин онгойлгож вампир болсон эсэхийг нь шалгадаг байж. Харин амьд вампируудыг шалгахын тулд сүмд сармис тараан идүүлдэг байсан гэнэ. Цус сорогчтой газрыг мэдэхдээ тухайн газрын тосгонд үхсэн мал, амьтад, хүмүүсийн үхлийг шинжин тогтоодог байсан гэнэ.
Харин Америкийн эртний индианчуудын овог аймагт хүн чоно байсан гэдэг домог байдаг. Дэлхийн булан бүрт цус сорогч, хүн чоно, чөтгөр, шуламтай холбоотой баримтууд байдаг ба эдгээр нь одоог хүртэл домог яриа юу энгийн хүмүүсийн амьдралд нууцаар оршдог далд ертөнц үү гэдгийг хэнч батлаагүй байна.
Ugluu.mn