Хөвсгөр үстэй болох 10 алхам

1444206446_1qgjo3e23ou8lcs9da9dpm982f

Үсний хагалбараас зайлсхий

Үс чинь аль нэг тийшээгээ хагалбартай бол хичнээн үсээ овоолгойд ч сайхан харагдахгүй. Тиймээс үсээ эхлээд хойш самнаж, дараа нь өөрийнх нь уналтын дагуу байлга. Хэрэв үсэнд чинь хагалбар бүр тогтчихсон бол эсрэг тийш нь самна. Эхэндээ дасахгүй бага зэрэг эвгүй санагдаж байгаад удахгүй дасчихна. Тэгээд ч ингэж самнахад үсний уг бага зэрэг овойж харагддаг давуу талтай.

Эхлээд ангижруулагчаар зайлж, дараа нь шампуниар угаа
Солиотой сонсогдож байна уу? Гэхдээ үүнийг мэргэжлийн хүмүүс зөвлөсөн юм шүү. Ангижруулагч үсэнд яалтач үгүй хэрэгтэй. Гэхдээ хөвсгөр болгох зорилготой үсийг чинь юу ч үгүй шалчийлгаад хаячихдаг шүү дээ. Тиймээс эхлээд ангижруулагч, дараа нь шампунь хэрэглэхийг зөвлөж байна.

Зөв үсний засалт сонго
Нэг хэмийн урттай, тэгш үсний угийг босгох нь тийм ч тохиромжтой биш. Тэгээд ч тун удалгүй шалчийчихдаг гэмтэй. Харин шаталсан хэлбэртэй үсний угийг босгоход тохиромжтой. Ийм төрлийн үс шанаа томтой хүмүүст сайхан зохьдог. Яг ижилхэн.

Сэнсээр үлээлгэ
Үсээ сайтар хатаасны дараа угаа босго. Үс чинь бага зэргийн л чийгтэй байвал үр дүнтэй болохгүй. Үснийхээ угийг сэнсээр босгох нь хамгийн тохиромжтой арга юм. Халдаг хайч, индүү зэрэг нь үсийг гэмтээж, хугалдаг аюултай. Эс тэгвэл орой дээрээ хэдэн сөөсгөртэй болчихож магадгүй.

Тос хэрэглэ
Бага зэрэг үсний тос хэрэглэх нь овгор үсийг шалчийлгахгүй. Мөн хатууруулахгүйгээр үсний овгор хэлбэрийг удаан хадгална. Тэгээд ч үснийхээ угийг байнга босгодог хүний үс орой хэсгээрээ хатуурч, хуурайшсан байдаг. Ургамлын гаралтай тос хамгийн тохиромжтой.

Нарийн шүдтэй сам
Хэрэв үс чинь хангалттай хэмжээнд хөвсийхгүй байвал нарийн шүдтэй самыг ашигла. Өнгөн хэсгийн үснүүдийг үлдээж, далд хэсгийн үсийг хэсэг хэсгээр нь барьж байгаад эсрэг чиглэлд самнаж арзайлгана. Хангалттай гэж үзсэнийхээ дараа өнгөн хэсгийн үсээрээ арзгар хэсгийг даруулна.

Буржийлга
Хэрвээ хөвсгөр үстэй болохыг хүсэж байвал буржийлга. Гэхдээ ороомог шиг биш шүү. Том том ороож, дараа нь доош харж байгаад үсээ сэгсийлгэ. Ингээд л боллоо доо. Хөвсгөр, арзгар, овгор үсийг туршаад үзээрэй.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …