Түүний нэг нь:
1941 оны зун цаг. Ардын хувьсгалын 20 жилийн ойн баяр наадам ойртож байсан vед Увс аймгийн Өмнөговь сумын наймдугаар багийнхан Намирын голын эхэнд багийнхаа даргын гэрт цуглацгаав.
Бага үд болоогvй байтал багийн хурал эхлэхэд сумын төлөөлөгч, фронтод бэлэг хуримтлуулах комиссын дарга Булдагачай босч “Өнгөрсөн сарын 22-нд Гитлерийн Германы фашистууд манай өмөг тvшиг ЗХУ-д халдан довтоллоо… Харгис дайсныг ялах ялалтыг тvргэтгэхийн тулд бид Улаан арми, фронтод, зөвлөлтийн ард тvмэнд бэлэг тусламж vзvvлэх, илгээх хэрэгтэй байна” гээд МАХН-ын Төв хорооны Тэргvvлэгчид, БНМАУ-ын Бага хурлын Тэргvvлэгчид, Сайд нарын зєвлєлєєс ард тvмэндээ хандаж гаргасан уриалгыг уншсан байна.
Хэсэг хугацааны дараа хамгийн урд эгнээнд мєнгєн тохигныхоо (зvvлт) олон салаа мяндсан цацгаар оролдож суусан гоолиг нуруутай 30 эргэм насны бvсгvй босч ирээд “Би энэ удаа эрх зээрдийнхээ хамт тvvний ижил сvрэг шилдэг агтнууд, 10 мянган янчан бэлэглэе. Эрх зээрд минь ямар ч vед унасан эзнээ орхиж явдаггvй хvлэг байгаа юм. Бодвол ийм л хvлэг дайн тулааны газар хамгийн шилдэг найдвартай унаа болж таарна. Арван мянган сvргийнхээ дээж болгон барьж байгаа 10 мянган янчан 10 мянган сум болж фашистуудын ичээний мухарт тэсрэг” гэж хэлчихээд суужээ.
Дайны хоёр дахь жилд нөхөр Мягмар нь нас барж Бадам дєрвєн єнчин хvvхдийн хамт үлджээ. Нөхөр нь бие барахын өмнө “Фронтод байнга туслаж байхыг эхнэртэй захьсан гэдэг. Тиймээс Бадам Улаан армид туслах ажилд алгасалгvй оролцон, хэрэв мал тєллєх эсвэл нvvдэл аян хийх аваас баг, сумынхаа захиргаанд болон бэлгийн комисст захидал илгээдэг байсан гэдэг. Удаа дараа ийм єглєг, сэтгэл гаргасных нь тєлєє олон тvмнээс “Фронт Бадам” нэр хайрласан тvvхтэй. Дайны дараа Маршал Хорлоогийн Чойбалсан тусгайлан баяр хүргэсэн тухай сайхан дурсамж байдаг.
Хишигтийн Дүүдээ 2 хүүтэй бага хүү Мягмарын эхнэр Фронт Бадам бөгөөд Дүүдээ том хүү Баян-Очирынхоо хамт амьдарч байгаад 1937 онд “Нударган баян” хэмээгдэн баривчилагдаж, бүх хөрөнгөө хураалгасан гэдэг. Дүүдээ 23.000 / хорин гурван мянган / мал толуулсан баримт түүхийн шаралсан хуудаснаа үлджээ. Баян-Очирын хүү Норов Өмнөговь сумын “Цог” нэгдэлд насааараа жолооч хийсэн сайхан буурал байлаа. Норовын хүү нь одоогийн Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр юм.