ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай Монголд хүрэлцэн ирлээ

d1db9a044fda4d95784d271c25e6d706_large

Маргааш Улаанбаатар хотноо эхлэх “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил”сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хуралд оролцохоор НҮБ-ын  Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай өнөөдөр Монголд хүрэлцэн ирлээ. Өнгөрсөн онд БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр ноён Талеб Рифаигаас БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд нэгэн санал тавьсан байдаг. Тэр нь Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг “Нүүдэлчдийн замаар аялахуй” төслийн санаачилгыг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болох, улмаар ДАЖБ дэмжиж ажиллах байв. Уг санал тодорхой хэмжээгээр ажил хэрэг болж эхэлж буйн биелэл нь энэ өдрүүдэд болж буй Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурал юм.

Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард Берлинд болсон “ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Талеб Рифай нар уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. “ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаа түнш орноор амжилттай оролцсон юм. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” брэнд томоохон байр суурь эзэлдэг. Энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулах, олон улсын аялал жуулчлалын зах зээлд “өмчилж авахад” энэ удаагийн Торгоны замын аялал жуулчлалын олон улсын хурал ихээхэн ач холбогдолтой.

Ноён Талеб Рифай Иордан Улсын иргэн бөгөөд 2010 оноос Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын   Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа юм байна гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …